Сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж буй нэг хүүхдэд ногдож буй хоолны зардал өдөрт 1650 төгрөг байх тухай шийдвэр 2012 онд гарсан байдаг. Өнөөг хүртэл хэвээр мөрдөгдөж байсан энэхүү зардал ирэх 2020 оны улсын төсвийн төсөлд 2475 төгрөг болохоор тусгагдаад байна.
Ийнхүү цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлснээр тэдний бие бялдрын хэрэгцээнд нийцсэн , шим тэжээллэг хоол хүнсний хэрэгцээ хангагдаж, эрүүл мэнд, өсөлт бойжилтод нь эерэг нөлөө үзүүлнэ хэмээн БСШУСЯ-аас мэдэгдлээ.
Мөн сурагчдын "Үдийн цай" хөтөлбөр болон дотуур байранд амьдардаг сурагчдын хоолны зардлыг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэн ирэх оны улсын төсөвт суулгаж өгсөн байна.
Сэтгэгдэл ( 2 )
хуухэд бурээс сар болгон 20000 тогрог хураагаачээ юм болгоныг улсаас даалгана гэдэг сэтгэхуй уйлчлэх хэрэггуй
Багаас нь таван цулын хуурга, шөл идүүлж сурга биенд нь хэрэгтэй амин дэм аваад химийн нэмэлт хэрэггүй.