Энэ онд хамгийн олон цэцэрлэг, сургууль шинээр ашиглалтад орно

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 20

2019-2020 оны хичээлийн жилд хамгийн олон цэцэрлэг, сургууль шинээр ашиглалтад орох нь ээ. Тодруулбал 2019 онд 21.420 хүүхдийн суудал бүхий 48 сургууль, 13.140 хүүхдийн ор бүхий 93 цэцэрлэг шинээр ашиглалтад орох аж. 

Харин ирэх 2020 онд 34.590 хүүхдийн суудал бүхий 68 сургууль, 6850 хүүхдийн ор бүхий 42 цэцэрлэгийг тус тус шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.

Өмнөх хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэж байсан 18 сургуулийн 5800 орчим хүүхэд бий. Үүнээс таван сургуульд зохицуулалт хийж өөрсдийн байранд хоёр ээлжээр хичээллэхээр болсон бол үлдсэн 13 сургууль иргэн аж ахуй нэгж, хувийн сургуулиудын стандарт шаардлагыг хангасан байрыг түрээслэх хэлбэрээр ашиглахаар болсон байна.  Үүний үр дүнд есдүгээр сарын нэгнээс эхлээд бүх сургуулиуд хоёр ээлжээр хичээллэхээр болоод байгаа ажээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дарь(192.82.66.139) 2019 оны 08 сарын 20

МАН хийж чадаж байна. Баяр хүргэе

0  |  0
Top