Байгалийн түүхийн музейн барилгыг тав дахин томруулна

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 21

БСШУСЯ-наас өчигдөр /2019.08.20/ хичээлийн шинэ жилтэй холбоотой мэдээлэл хийсэн. Энэ үеэр Байгалийн түүхийн музей болон бусад түүх, соёлын үнэт өв болсон музейн барилгын асуудлын талаар мөн мэдээлсэн юм. 

Үлэг гүрвэлийн төв музейг энэ оны наймдугаар сарын 1-ний өдрөөс татан буулгаж, Байгалийн түүхийн музейтэй нэгтгэсэн. Улмаар  Үлэг гүрвэлийн музейн байрлаж байсан байранд Байгалын музейн үзмэрүүдийг нэгтгэн байрлуулж, иргэдэд түр үйлчлэх аж. Харин энэ хугацаанд Байгалын музейн шинэ барилгыг Их тэнгэрийн ам дахь 7.5 га талбайд барихаар болжээ.

Барилгын зураг төсөлд шаардлагатай байгаа 400 сая төгрөгийг Засгийн газраас гаргаж, хуулийн дагуу тендер зарлагдан үнэлгээ хийх шатандаа явж байгаа аж. Шинэ барилга хуучнаасаа даруй тав дахин том байх тухай зураг төсөлд тусгагдаад байна. Харин Байгалын түүхийн музейн хуучин газрын 15 м.кв талбайд долоон давхар Чингис хааны музейг барихаар төлөвлөж байна.

Тус музейд Чингис хааны болон Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох үзмэр, эд зүйлсийг шилжүүлэн авах, шинээр бүтээх, гадаадын музейд байгаа үзмэрүүдийг хуулбарлан тавих ажил хийгдэх ажээ.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.42.92) 2024 оны 03 сарын 12

Байгалийн түүхийн музейтэй адил настай цөөн барилга эвдрэлд ороогүй байдаг.Музейнх яагаад муудсан юм бэ.Газрыг нь авах гэсэн зориудын ажиллагаа биш биз

1  |  0
иргэн(202.72.245.122) 2019 оны 08 сарын 21

Харин Байгалын түүхийн музейн хуучин газрын 15 м.кв талбайд долоон давхар Чингис хааны музейг барихаар төлөвлөж байна. Энийг юу гэж ойлгох вэ? Хагас газрыг нь хэн авсан бэ%

0  |  0
Top