"Азийн Арнольд Шварценеггер" Монголд зочилж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 24

"Азийн Арнольд Шварценеггер" гэхээр булчин шөрмөс нь зангирсан тэр нэгэн солонгос залуугийн дүр ихэнх хүмүүсийн санаанд бууна. Түүнийг Хан Чул Сүн /Hwang Chul Soon/ гэдэг бөгөөд БНСУ-ын бодибилдингийн шилдэг тамирчин юм. 
 

Чул Сүн манай оронд энэ өдрүүдэд зочилж байна. Тэр өнөөдөр /2019.08.24/ Улаанбаатарт болж байгаа "IFBB Pro Qualifier Mongolia" олон улсын тэмцээнд хүндэт зочноор оролцож байгаа юм.

Тэмцээний тухайд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй тус тэмцээнээр мэргэжлийн бодибилдинг фитнессийн тамирчны эрх олгоно.  Тэмцээн 13 төрлийн ангиллаар явагдаж байгаа бөгөөд жингийн болон ангилал бүрийн аваргуудад “IFBB Pro Card” үнэмлэх олгох юм байна.

Мэргэжлийн тамирчин болж, цаашдаа Mr. Olympia-д оролцохын тулд IFBB Professional League холбооны тэмцээнүүд буюу Pro Qualifier тэмцээнүүдэд оролцон,  тэрхүү мэргэжлийн үнэмлэхийг авах ёстой байдаг аж.

ВИДЕО:

 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
otgoo(66.181.160.114) 2025 оны 03 сарын 13

yu gj yum shuulah ve zuvhun hudulmur zvtgel iim bolgono

2  |  2
Teneg psdakuudaa(202.126.88.210) 2025 оны 03 сарын 13

Aliishuu yugaa hutsnam silkom uu psda dasgalaa 10jil hii mungu zartsuul iim bolno ergelzeh hereggvi bitii uuriiguu iluu hund ataarh

4  |  0
иргэн(66.181.166.60) 2025 оны 03 сарын 13

Өөрсдийгөө нэг толинд харах хэрэгтэй байхаа. Хөөрхөн царайлаг хүн харахаараа мэс засал хийлгэсэн байна булчинлаг хүн харахаараа цилкон шахуулсан байна гээд л.

6  |  0
Про(202.21.109.59) 2025 оны 03 сарын 13

Пэээ! синтол шахуулчихаад ичихгуй юмаа. Натур булчин бол шал ондоо харагддаг

1  |  3
1(202.9.42.188) 2025 оны 03 сарын 13

Синтол шахуулсан нь илт байна.

3  |  3
Close menu