“Азийн Арнольд Шварценеггер” Хван Чол Сүн гэж хэн бэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 25

Азийн хамгийн алдартай бодибилдингийн тамирчин бол яах ч аргагүй Чол Сүн. Тэрээр  1983 оны есдүгээр сарын 1-нд Сөүл хотноо төрсөн. 178 см өндөр, 88 кг жинтэй ч түүний биеийн хэлбэр спорт сонирхогчдын анхаарлыг ихэд татдаг. Цээж, мөрний булчин сайн хөгжсөнөөс бялдаржуулах урлагийн тамирчдын дуртай V хэлбэрт яг зохицсон.
 

 “Musclemania World Championship Bodybuilding”, “Musclemania Universe” тэмцээнүүдэд тус бүр нэг удаа түрүүлсэн Чол Сүн одоо өөрийн брэндийн хувцастай, фитнесийн клубтэй алдартан болжээ.
 


Багаасаа спортод дуртай байсан Сүн усанд сэлэлт, усны цана, брейк бүжгээр хичээллэж байв. 2009 онд тэр “Fitness Korea Sports Model” хэмээх анхныхаа тэмцээнд оролцож, хүрэл медаль хүртлээ. 11 сард нь Лас Вегаст болсон "Musclemania World Championship Bodybuilding” тэмцээнд оролцов. Тэр үед 75 кг жинтэй байсан солонгос залуу хөнгөн жинд хоёрдугаар байр эзэлсэн байдаг. 2010 онд "Musclemania Universe Korea”, "Musclemania World Championship Bodybuilding” тэмцээнд түрүүлснээр түүний “Азийн Арнольд” болох зам нээгдсэн юм.
 


2011 онд Сүн 15 кг жин нэмж, “Musclemania World Championship Bodybuilding” тэмцээнд 4-р байрт шалгарав. Уйгагүй бэлтгэл хийж ажилласаар 2012 онд хүсэл болсон “Musclemania World Championship Bodybuilding” тэмцээнд аварга болж чадсан юм. Дэлхийн аварга болсон түүнтэй зар сурталчилгааны газрууд гэрээ байгуулж, том сэтгүүлүүд зургийг нь тавих болов.
 


2014 онд тэр “Musclemania Universe” тэмцээнд түрүүлэхдээ алдарт Улиссес Уильямсийг ялсан юм. Чол Сүний зургийг үзсэн хүмүүс фотошоп гэж эргэлздэг ч бичлэгийг нь үзээд шүтэн биширдэг. Ялангуяа хүүхэд шиг царай зүс нь асар том булчинлаг биетэй нь хосолдог тул түүнийг орчин үеийн шилдэг 10 бодибилдингчийн нэг гэж тооцдог билээ.
 


Сүүлийн үед чимээгүй байснаа энэ жилээс Чол Сүн дахин гарч ирсэн. Австралийн фитнес-шоу “Muscle Beach”-д оролцсоноо дараа нь Осакад болсон кино наадамд гарч ирсэн. Азийн хамгийн алдартай хүн болсон түүнийг янз бүрийн арга хэмжээнд урих нь олонтаа. Зар сурталчилгаанаас жилд 300 мянган доллар олдог гэнэ.
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(41.138.89.216) 2019 оны 08 сарын 26

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
cxx(150.129.141.201) 2019 оны 08 сарын 25

ekhner yumyy naiz khvvkhentei boluu vnekheer saikhan zaluu bna ene khvrtel yavna gedeg bas ikh khodolmor tevcheer shvv

0  |  0
N(202.9.43.72) 2019 оны 08 сарын 27

Ene odoo t1 setguulch be chul soon offseason 100-105kg orchim togtmol bairdag 88kg ntr temtseend bagada 93kg bolj bn

1  |  0
Top