Цэцэрлэгийн цахим бүртгэл долоодугаар сарын 22-нд эхэлж, наймдугаар сарын 22-нд 23:59 цагт хаагдсан билээ.
Харин наймдугаар сарын 23-ны 10:00 цагаас эхлэн эцэг, эхчүүдийн гар утас руу цахим бүртгэлийн хариуг илгээсэн. Цахим бүртгэлд тэнцсэн бол наймдугаар сарын 26-ны өдрийн 09.00-17.00 цагийн хооронд бүртгэлээ баталгаажуулан, тус тусын цэцэрлэгтэйгээ гэрээгээ байгуулахыг анхааруулж байна.
Нийслэлийн боловсролын газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Жаргалантуул цахим бүртгэлийн талаар "Тэнцсэн тохиолдолд цэцэрлэг дээрээ очиж, заавал баталгаажуулах шаардлагатай. Наймдугаар сарын 27-30-ны хооронд бүх багш нарт сургалт явуулах учраас тэр үеэр багш нар цэцэрлэг дээр ажиллах боломжгүй. Тиймээс үүнээс өмнө баталгаажуулалтаа хийх хэрэгтэй. Баталгаажуулалт хийгээгүй тохиолдолд дараа дараагийн хүүхдийг оруулах учир заавал баталгаажуулалтаа хийхийг анхааруулъя" гэлээ.
Цахим элсэлтэд сонгогдсон хүүхдийн баталгаажуулалтыг цэцэрлэг дээр нь очиж хийлгэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.
Сэтгэгдэл ( 0 )