Ахмадын спортын их наадмаас хүрэл медаль хүртлээ

2019 оны 08 сарын 26
68775595_926527584368260_8464922550873358336_n.jpg

 Хэнтий аймагт зохион байгуулагдсан “Ахмад мастeруудын спортын V их наадам”-д Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын аврагч, ахлах ахлагч Д.Ариунжаргал  кросс гүйлтийн 5 км-ийн төрөлд хүрэл мeдаль хүртлээ.

 Тус тэмцээн энэ сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд 1000 гаруй тамирчин зургаан төрөлд өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан байна.

 Харин кросс гүйлтийн төрөлд нийт 200 гаруй тамирчин оролцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top