Дундговь аймагт хууль бусаар аль олборлож байсан иргэн тэсэлгээний бодис дэлбэрсний улмаас нас барсан хэрэг өчигдөр буюу наймдугаар сарын 26-ны өдөр гарчээ.
Хэргийг тодруулбал, тус аймгийн Өлзийт сумын Тагт багийн Завгийн хяр гэх газар ашигт малтмал олборлож байсан 30 настай эрэгтэй 30 метрийн гүнтэй нүхэнд тэсэлгээ хийх зорилгоор тэсэлгээний бодис авч ороод бодис тэсэрсний улмаас нас баржээ.
Улмаар аймгийн онцгой байдлын газрын алба хаагчид цогцсыг гарган авахаар ажиллаж байна. Талийгаач нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат У байсан ба тэрээр хууль бусаар алт олборлож байсан байна.
Сэтгэгдэл ( 0 )