БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газар, Гадаад хамтын ажиллагааны газар БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон БНСУ-ын Шинэчлэлийн хүрээлэнгийн судалгааны багтай уулзалт зохион байгууллаа.
Соёл, урлагийн бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Сэргэлэн уулзалтын үеэр БНСУлсаас хэрэгжүүлж буй “Баярлалаа бяцхан номын сан” төсөл нь нийслэл болон Монгол Улсын баруун, зүүн хязгаар нутгийн алслагдсан сургуулиудад хэрэгжиж, жилээс жилд өргөжин, шинэ агуулга хэлбэрээр баяжиж, монголын уншигч хүүхдүүдийн оюун ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг цохон тэмдэглэлээ.
Хоёр тал цаашид энэхүү төслийг өргөжүүлэх боломжийн талаар ярилцаж, 2020 онд Хүүхдийн төв номын санд, 2021 оноос 3 жилийн хугацаатайгаар Улаанбаатар хотын төв номын санг шинэчлэх төслийг хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
Сэтгэгдэл ( 0 )