Монгол охид Дэлхийн чансааг тэргүүлж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 29

Ой тогтоолтын спортын Дэлхийн чансааг Монгол тамирчид тэргүүлж байна. 6000 гаруй тамирчдыг жагсаасан энэхүү дэлхийн чансааны шилдэг тавд монголын гурван тамирчин багтжээ. Жагсаалтын нэгдүгээрт ОУИМ Н.Мөнхшүр, хоёрдугаарт ОУИМ Э.Лхагвадулам, гуравдугаарт ОУИМ Н.Энхшүр нар бичигдсэн бол 18-д  ОУИМ З.Цэцэгзул бичигдсэн байна.

Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын хувьд Гиннесийн номд бичигдэж байсан удаатай. Мөн БНХАУ-ын Шеньжень хотод болсон  100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд амжилттай оролцож дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож байсан бол Н.Мөнхшүрийн хувьд ой тогтоолтын түүхэн дэх хамгийн анхны эмэгтэй Дэлхийн аварга болж байсан туршлагатай нэгэн.

Манай улсын оюуны спортын тамирчид одоогийн байдлаар нийтдээ 937 медальтай болж дэлхийн рекордуудыг шинэчлэн тогтоож амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.

ОУИМ Н.Мөнхшүр, Н.Энхшүр: 

ОУИМ Э.Лхагвадулам:

ОУИМ З.Цэцэгзул: 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.212.62) 2019 оны 08 сарын 29

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0

Zocnin(68.145.61.75) 2019 оны 08 сарын 29

Tamircniddaa oyun uhaant mongolcnuuddaa bagsh Hatanbaatart mash ih bayarlalaa

1  |  0
Top