Сонгинохайрхан дүүргийнхний орчин цагийн эмнэлэгтэй болох мөрөөдлийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав биелүүлжээ

2019 оны 08 сарын 29

Улсынхаа нийслэлд амьдарч байгаа атал эмнэлгийн тусламж үйлчилгээ авах гэхээр хөдөө орон нутагт байгаа мэт тэвдэх зовлон эдэлнэ гэдэг хэцүү. Ийм бэрхшээл Сонгинохайрхан дүүргийнхэнд олон жил нүүрлэсэн юм. Үүнийг хэлэхийн учир нь,тус дүүргийн Эрүүл мэндийн төв нь 1987 оноос өнөөг хүртэл зочид буудлын зориулалттай барилгад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсээр ирсэнтэй холбоотой.  Монголын хүн амын 10,3 хувийг эзлэх нийслэлийн хамгийн олон хүн амтай том дүүргүүдийн нэг нь Сонгинохайрхан. Тус дүүрэгт 320 мянган хүн оршин суух бөгөөд жилд дунджаар 10000 хүн ам шилжин суурьшдаг газар нутагтай захын дүүрэг юм.

Түүхийг сонирхвол,1-р хороололд байрлах амбулатори болон хэвтэн эмчлүүлэх больниц нь 1987 онд зочид буудлын зориулалтаар баригдсан барилгад эмнэлгийн 2 дугаар шатны тусламж үйлчилгээг үзүүлсээр өнөөг хүрчээ. 170 ор бүхий энэхүү эмнэлгийн зориулалтын бус байрны өрөө тасалгаа, коридорын хэмжээ бага гээд л бэрхшээл тоочвол дуусахгүй. Өвчтөн үзэх, оношлох, эмчлэх, зөөвөрлөх, урсгал зохион байгуулалт хийх боломж тааруухан. Эмнэлгийн стандартыг хэрэгжүүлэх тухай ярих,шаардах тун хэцүү. Эмнэлгийн халдвар хамгаалал, эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй нөхцөл байдалтай байранд 32 жил үйл ажиллагаа явуулсныг “яажшүүхэн болж байсан юм бол доо” хэмээн халаглаад ч яалтай.

Одоогийн байдлаар дотор, мэдрэл, эрчимт эмчилгээний тасгийн 178 ортойгоор эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа нь хэвтэн эмчлүүлэх тасгийн ачаалал  20-25 хувиар ачаалалтай. Хүнд өвчтөнг зөөж тээвэрлэх цахилгаан шат байдаггүй болохоор эмч,сувилагч бүгдээрээ 3,4 давхар руугаа гар дамнуургаар хөлсөө дуслуулан зөөнө. Хэт ачааллын үед ор хүрэлцдэггүй болохоор хаана л зай завсар байна тийш нэмэлт ор тавьж,тасгуудын бус байршилд тусламж үзүүлдэг. Он удаан жилээр үргэлжилж байгаа бас нэгэн бэрхшээл нь тус төвд дүрс оношилгоо, эмэгтэйчүүд, төрөх тасаг, гэмтэл, мэс заслын тасаг байхгүй. Өвчтөнүүд өөр дүүргийн эмнэлгүүдэд үзүүлдэг. Тус төвийн барилгын асуудлаар үе үеийн Засгийн газар, тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд асуудал тавьдаг байсан боловч шийдэгдэлгүй өнөөг хүрсэн нь харамсалтай. Гэвч мянган зовлон,түмэн бэрхшээлээс салах өдөр ирсэн нь юутай сайхан.

 Өнөөгийн Засгийн газар, УИХ тус дүүргийнхний бэрхшээлт байдлыг ойлгон хүлээн авч, шинээр эмнэлэг барих найман тэрбум төгрөгийг шийдэж өгсөн нь олны сэтгэлд нар гийхтэй адил баяр боллоо. Тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын 2017 оноос эхлэн уйгагүй хөөцөлдсөний үр дүнд 30 гаруй жил хүлээлт үүсгэж байсан тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн барилгыг барих санхүү болон бусад асуудлыг шийдвэрлэсэн билээ. Эмнэлгийн шав тавих ёслолын үеэр хүн бүрийн амнаас Ц.Гарамжав гишүүний зөвхөн эмэгтэй хүнээс гарах бусдын төлөө зүтгэх уян зөөлөн сэтгэл,төрийн хүний хөлч шидрүүн ухааныг биширсэн магтаал сонсдож байсныг дурдах нь зүйтэй. 10 давхар эмнэлгийн зураг төсвийг Ц.Гарамжав гишүүн санаачлан хийлгүүлжээ. Үүнд талархах ч багадна. Шинээр баригдах эрүүл мэндийн төв нь одоо байгаа барилгатайгаа залгаа байх бөгөөд яаралтай тусламжийн, амбулатори, мэс заслын тасаг болон хэвтэн эмчлүүлэх 200 ортой эмнэлэгтэйгээр орчин үеийн эмнэлгийн стандарт нормыг бүрэн хангасан эмнэлэг баригдах юм.

Энэхүү бүтээн байгуулалтыг Эрүүл мэндийн яамны захиалгаар “Хөх бүрдний эх” компани хийх юм. Тус компанийнхан уг эмнэлгийг 2020 оны 10 дугаар сард бүрэн дуусгаж, ашиглалтанд хүлээлгэн өгөхөөр өнөөдрөөс ажлаа эхлүүлж байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bz(45.56.141.34) 2019 оны 08 сарын 30

Ashgui dee. Manaih urgelj tov ruu yavahaa bolih ni

0  |  0
ьо(59.153.115.187) 2019 оны 08 сарын 30

ОРОО ТОЛ ГАРАМЖАВ АВГАЙ

0  |  0
САЙХАН МЭДЭЭ(77.38.148.28) 2019 оны 08 сарын 30

МАШ ИХ БАЯРЛАЛАА.ГАРАМЖАВТ МАШ ИХ БАЯРЛАЛАА.БУЯН ЗАЯА ТАНЬ ТУГЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

0  |  0
САЙХАН МЭДЭЭ(77.38.148.28) 2019 оны 08 сарын 30

МАШ ИХ БАЯРЛАЛАА.

0  |  0
ИХ БАЯРЛАЛАА(77.38.148.28) 2019 оны 08 сарын 30

САЙХАН МЭДЭЭ БАЙНА ДАА.ГАРАМЖАВТ МАШ ИХ БАЯРЛАЛАА.БУЯН ЗАЯА ТАНЬ ДЭЛГЭРЧ ЯВАХ БОЛТУГАЙ.

0  |  0
matilda(156.0.212.62) 2019 оны 08 сарын 29

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top