Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулах” эрх олгох тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан 2014 онд байгуулан нийт 14.3 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг бөгөөд үүнээс 4 тэрбум гаруй төгрөг л эргэн төлөгдсөн аж. Үлдсэн 10 орчим тэрбум төгрөг огт төлөгдөөгүй байгаа учраас уг хөрөнгийг эргэн төвлөрүүлэх шаардлагатай тулгарчээ. Уг хөрөнгийг нэхэмжлэх эрх нь нийслэлийн ИТХ-д байгаа тул тус эрхийг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газарт шилжүүлэхээр уг төслийг хэлэлцүүлсэн юм.
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас дээрх хөрөнгийг нэхэмжлэх хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шаардах эрх байхгүй учраас боломжгүй гэсэн хариултыг өгсөн байна. Тиймээс ийнхүү нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор шаардах эрхийг нийслэлийн Хөдөлмөрийн газарт шилжүүлэх тогтоолын төслийг баталлаа.
Өнөөдрийн хурлаар мөн нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Тодруулбал, Хан-Уул дүүргийн XXIII хороонд байрлах 150 хүүхдийн ортой 144 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл, Чингэлтэй дүүргийн 83 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгуудыг тус тус бүртгэх тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, тогтоол гаргалаа.
Өнөөдрийн хурлаар мөн “Ёслол хүндэтгэлийн гэрэгэ”-г бүтээн гардуулах тухай асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан нэр бүхий гурван хүнд болон одоогийн Засаг дарга С.Амарсайхан нарт “Ёслол хүндэтгэлийн гэрэгэ”-г бүтээн гардуулах, хадгалуулах тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн юм.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Сэтгэгдэл ( 2 )
Та санхүүгийн хямралыг даван туулж байгаа юу? бид танд мөнгө өгч байгаа бөгөөд эрүүл хэвээр байгаа тул би KIDNEY-гээ fortis эмнэлэгт 520,000 ам доллараар зарж байгаагаа мэдэгдээд одоо миний амьдралд сэтгэл хангалуун байна, яагаад гэвэл та бөөрөө зарахыг хүсч байгаа бол та эмнэлэгтэйгээ имэйлээр холбоо барьж болно. fortis.hospital.in@gmail.com] тэд мэс засал хийлгэхээр ирсэн визний төлбөрийг бид танд төлж байгаа ба эмнэлгээр холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com хаягаар оруулна уу
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913