Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллеж 2019-2020 оны хичээлийн жилд элсэгчдийнхээ тоогоор улсдаа тэргүүлж байгаа ажээ. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-үүдэд нийт элсэгчдийн тоо улсын хэмжээнд 50 хувьд хүрэхгүй байгаа бол Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн элсэлт авах квот хэдийн 91 хувьд хүрчээ.
Тодруулбал, энэ хичээлийн жилд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Үйлдвэрлэл, урлалын политехник коллежид 965 суралцагч элсүүлэх квот баталж өгсөн байна. Тус коллежийг төгсөгчдийн 90 гаруй хувь нь сургуулиа төгсөхөөс өмнө ажлын байртай болдог учир суралцахаар бүртгүүлэх элсэгчдийн тоо ч өндөр байдаг ажээ.
Сэтгэгдэл ( 0 )