Төрийн түшээд хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоно

2019 оны 09 сарын 01

2019-2020 оны хичээлийн шинэ жил эхэллээ. Энэ жилийн есдүгээр сарын 1 ням гарагт таарч байгаа тул зарим сургуулийн нээлт өнөөдөр болно. Зарим нь даваа гарагт нээлтээ хийхээр төлөвлөжээ. Уламжлал ёсоор сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлтэд төрийн түшээд оролцдог.

Энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцохгүй. Харин тэрбээр сурагчдад зориулан видео хичээл заахаар бэлтгэжээ. Ерөнхийлөгч өнгөрсөн жил Төв аймгийн Сэргэлэн сумын дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож байсан билээ. 

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар есдүгээр сарын 01-нд БГД-ийн Эрдмийн Ундраа цогцолборын 77 дугаар сургуулийн нээлтэд оролцох бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөгжим бүжгийн консерваторын нээлтэд хүрэлцэн очно. Тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 02-нд буюу даваа гарагт болно. Түүнчлэн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг БЗД-ийн 50 дугаар цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох юм.
 

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН

 ЖИЛИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦОГЧДЫН НЭРС

 

Төлөөлөгчдийн нэрс

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нэрс

Нээлтийн цаг

1

Г.Занданшатар

Монгол Улсын Их Хурлын дарга

БГД-ийн Эрдмийн Ундраа цогцолборын 77 дугаар сургууль

2019/09/01

12:00

2

У.Хүрэлсүх

Монгол Улсын Ерөнхий сайд

Хөгжим бүжгийн консерватор /СБД/

2019/09/02

10:30

3

Н.Энхболд

Батлан хамгаалахын сайд

БЗД-ийн Тэмүүжин өрлөг бүрэн дунд сургууль

2019/09/01

09:00

4

Д.Сумъяабазар

Уул уурхайн сайд

СХД-ийн 67, 74, 105, 121, 129 дүгээр сургууль

2019/09/01

10:00-14:00

5

Ч.Улаан

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд

БГД-ийн ЕБ-ын лаборатори 28 дугаар сургууль

2019/09/01

10:00

6

Б.Энх-Амгалан

Зам тээврийн сайд

ХУД-ийн 49 дүгээр цэцэрлэг

2019/09/02

09:00

7

Ё.Баатарбилэг

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд

БЗД-ийн 50 дугаар цэцэрлэг

2019/09/02

08:30

8

Г.Ганбаяр

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд

БЗД-ийн ЕБ-ын 48 дугаар сургууль

2019/09/01

12:00

9

Б.Баярсайхан

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга

СХД-ийн 260 дугаар цэцэрлэг

2019/09/02

09:00

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.212.62) 2019 оны 09 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top