Хан-Уул дүүргийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн шинэ жилд нийт 1280 суудлын хүчин чадалтай 52-р сургууль, "Буянт-Ухаа" цогцолбор сургууль, 114-р сургууль зэрэг гурван сургууль ашиглалтад орох ажээ. Ингэснээр дүүргийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэж байсан сургуулиуд хоёр ээлжээр хичээллэх боломжтой болох аж.
Түүнчлэн энэ хичээлийн жилд нийт 740 ортой хоёр цэцэрлэгийн барилга (4 дүгээр клиник сувилал, 28 дугаар цэцэрлэг), гурван цэцэрлэгийн өргөтгөл (49, 53, 73 дугаар цэцэрлэг)-ийг тус тус ашиглалтад оруулаад байна.
Сэтгэгдэл ( 0 )