Ура! Тарвасны улирал үргэлжилсээр. Харин идэх тарвасаа хэрхэн зөв сонгож авах вэ? Мөн энэ жимсний сайн болоод муу талуудыг хамтдаа мэдэж авцгаая.
Ашиг тус
- Тарвасны 92 хувь нь ус байдаг. Ус уух дургүй хүмүүс тарвас идсэнээр бие организмдоо шаардлагатай усыг нөхөж болно.
- Илчлэг бага. 100 гр тарвас 30 ккал илчлэгтэй. Сахар маш бага.
- Тарвас хорт хавдраас аварна. Энэ жимсэнд байх ликопин гэх бодис нь хорт хавдрыг устгах, уг өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулах шидтэй.
- Зүрхэнд маш тустай. Зүрхний өвчлөлөөс сэргийлнэ.
- Дасгал хийснийхээ дараа ид.
Тарвасны хортой нөлөө
- Харшилтай бол тарвас их идээд хэрэггүй.
- Тарвас идсэний дараа ариун цэврийн өрөө рүү их гүйх нь тодорхой. Иймээс байнга ариун цэврийн өрөө рүү гүйх боломжгүй үедээ тарвасыг хэтрүүлээд хэрэггүй.
- Кали ихтэй учир биед калийн хэмжээ их үед тарвас хэтрүүлж идэх хэрэггүй. Эдгээрээс өөр ямар ч сөрөг тал энэ жимсэнд байхгүй.
Хэрхэн зөв сонгох вэ?
- Мэдээж тогших. Боловсорч гүйцсэн жимсгэний чимээ чанга байх ёстой.
- Тарвасаа бага зэрэг шах. Амархан шахагдаж байвал боловсорч гүйцсэн гэсэн үг.
- 5-7 кг жинтэй тарвасыг авч болно, илүү биш.
- Болсон тарвас гахайн тооройных мэт шаргал сүүлтэй байдаг. Уг сүүл нь хуурай байх ёстой. Ногоон бөгөөд хуурай биш байвал гүйцэд болоогүй тарвас байна.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Жинхэнэ өдөр шөнөгүй идэж байна даа