Холимог тулаанч Александр Писарев тарвасанд хордож, АМИА АЛДЖЭЭ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 02

Алдартай холимог тулаанч, Оросын аварга Александр Писарев Москвад тарвасанд хордож амиа алджээ.

Тамирчин залуу болон түүний эхнэр тарвас идсэнийхээ дараа бие нь муудсан байна. Талийгаачийн хичээллэдэг байсан “Томагавк” спортын клубээс “Александр Писаревт эрүүл мэндийн ямар ч асуудал байгаагүй. Тэр тарвасанд хордсоны улмаас нойрон дундаа нас барсан” гэж мэдээлжээ.

Александр аав болон эхнэрийн хамт амьдардаг байсан бөгөөд өнгөрсөн ням гарагийн 16:00 цагийн орчимд аав нь салхилж байгаад ирэхэд хүү, бэр хоёр нь өрөөндөө унтаж байжээ. Удалгүй аав нь тэднийг хоолоо ид гэж дуудахаар ороход сэрэхгүй байсан гэнэ. Очиж харахад тэд арай ядан амьсгалж байжээ. Аав нь түргэн тусламж дуудаж, тамирчныг эхнэрийн хамт яаралтай эмнэлэг рүү авч явсан байна.

Александрын дасгалжуулагч Магомед Камилов үгээр хэлэхийн аргагүй гашуудал амссанаа илэрхийлж, тамирчин залууг жинхэнэ найз, хүн чанарын дээд, орос эрийн жинхэнэ үлгэр жишээ байсныг хэлжээ.

Дасгалжуулагчийнх нь ярьснаар Александр даваа гарагт нас барсан бөгөөд эхнэр нь эмнэлэгт байгаа аж.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.88.87) 2022 оны 11 сарын 06

Манайхан яг өөрсөд шигээ юм сэтгэж бичихийн. Үнэхээр тарвасанд хордсон бж бно шдээ. Муу ёрын бодолтой шүү бүр нэг.

0  |  0
13(66.181.161.26) 2022 оны 11 сарын 05

Тарвасанд нь шипрезээр юм шахаж дэ.

0  |  0
БӨХ(64.119.21.121) 2022 оны 11 сарын 05

ТАРВАС Ч ГЭХ ШИГ ХАМТРАН АМЬДРАГЧТАЙГАА ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭЖ БАЙГААД УНТААД СЭРЭЭГҮЙ !!!

2  |  1
Э(97.120.14.203) 2022 оны 11 сарын 03

Хорлогдож

1  |  0
Зочин(66.181.161.83) 2022 оны 11 сарын 03

Эхнэр нь бас тархи толгойндоо гэмтэл авсан юм уу?хамт зоддолдог байсан юм уу?эмнэлэгт бас ухаангүй байна гэж бичсэн бна ш дээ.наад юмаа уншаач.

0  |  4
1(66.181.161.126) 2022 оны 11 сарын 03

Үссс үхсэн тарвар толгой тахиндаа бэриэо авсан байж л таараашд бодвол гэрийхэн нь тэр тарваснаас идсэн бж л таараа буруутгах шалтаг байхгүй бохоор тарвас болчихдог гачин юм бэ

0  |  2
Top