АНУ-ын хоолзүйчид тарвасын үр хүний биед ямар нөлөөтэй болохыг судалжээ.
Судалгааны дүнд тарвасын үр хоол боловсруулах тогтолцоонд хоргүй төдийгүй харин эсрэгээр үйл ажиллагаа нь сайжруулдаг болохыг тогтоожээ. Түүнчлэн, тарвасын үр мэдрэлийн тогтолцоо, тархинд сайнаар нөлөөлж, цусны даралтыг тогтворжуулдаг байна.
“Southern Living” сэтгүүлд бичсэнээр тарвасын үр нь марганц, фосфор, кали, уураг, фолийн хүчил, ханаагүй өөх тосны хүчил, төмөр, цайраар баялаг. Марганц нь тархи, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг бол фосфор нь яс, хоол боловсруулах тогтолцооны үйл ажиллагааг дэмждэг байна. Тарвасын болсон буюу хар, боловсорч гүйцээгүй буюу цагаан өнгийн үрийг хоёуланг нь идэж болдог байна. Ингэхдээ хар өнгөтэй үр эслэгээр илүү баялаг аж.
Сэтгэгдэл ( 0 )