“Нэгдүгээр ангийнхны хямрал”-ыг хэрхэн тодорхойлох вэ?

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 01

Нэгдүгээр ангийнхны хямрал нь бага наснаас сургуулийн сурагчийн насанд шилжих үед тохиодог байна. Энэ үед хүүхэд шинэ нөхцөл байдалд дасан зохицох шаардлагатай нүүр тулдаг гэж Оросын хүүхдийн эмч Злата Казаринова ярьжээ.

Хүүхдийг нэгдүгээр ангийнхны хямралд орсон эсэхийг хэд хэдэн шинж тэмдгээр тодорхойлох боломжтой аж. Нэгдүгээр ангийнхны хямралд орсон хүүхдийн зан чанар, үйлдэл огцом өөрчлөгддөг байна. Жишээ нь идэвхтэй байсан хүүхэд гэнэт тайван болох эсвэл эсрэгээр. Мөн хичээл сургуульдаа хандах хандлага нь өөрчлөгдөж, дургүй болдог. Сургуулийнхаа тухай ярих дургүй болдог байна. Сургуулиасаа их ядарсан эсвэл сэтгэл нь хөдөлсөн ирвэл мөн л энэхүү хямралын шинж тэмдэг гэнэ. Энэ үед хүүхэд муухай аашилж, уйланхай, ууртай болдог.

Түүнчлэн хүүхдийнхээ эрүүл мэндийн байдлыг ажиглаарай. Нойронд муудах, хоолны дуршил буурах, орондоо шээх, түгших зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Статистикийн мэдээллээр, анх сургуульд орж байгаа таван хүүхэд тутмын нэг нь сургуульд дасан зохицох асуудалтай тулгардаг байна. Сэтгэл зүйчдийн ярьснаар, энэ үе 2-6 сар үргэлжилдэг.

Хүүхдийг сургуульд хурдан хугацаанд дасан зохицоход нь туслахын тулд хүүхдийг эрт унтуулж, хичээлээ ялгах, товчоо өөрөө товчлох, үдээсээ зангидах зэрэгт сургахыг зөвлөжээ. Мөн хүүхдээсээ сургуульд нь ямар байсан, найз нөхөдтэй болсон эсэх, хоол идэх, бие засах тал дээр асуудал гарч байгаа эсэх талаар өдөр бүр асуух нь зөв. Жижиг ч гэсэн амжилтыг нь сайшааж, магтаарай. Сурлагын дүн бус хүүхдийг байгаагаар нь хайрлаж буйгаа ойлгуулаарай. Нэмэлт секц, дугуйланд явах нь хүүхдийн амралтын цагаас хумслах ёсгүй гэдгийг санаарай гэж хүүхдийн эмч зөвлөжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.111) 2023 оны 09 сарын 01

Hamgiin ih uimuosen,orilsn,zambragui bdl,gertee bga yimshig prilj charalsn,tuunigni etseg ehnibhekdeggui,zz

0  |  0
Уншигч(59.153.112.117) 2023 оны 09 сарын 01

Хамгийн их дарамт болдог юм нь их хэмжээний гэрийн даалгавар 4 өөс 5 цаг хийдэг тоглох цаг гардаггүй

0  |  0
Top