Тайван амгалан байх 3 АРГА

2024 оны 06 сарын 28

Өдөр тутмын завгүй амьдралын урсгалд бид таагүй мэдрэмжүүдтэй нүүр тулах үе бий. Тэгвэл аливаа сөрөг мэдрэмжийг хэрхэн аюулгүйгээр гадагшлуулж, амар тайван амьдрах талаар дараах зөвлөгөөг бэлтгэлээ.


Уур бухимдлаа зөв гарга

Уур бухимдлыг гэр бүлдээ гаргах нь хамгийн буруу юм. Аливаа мэдрэмж төрөөд, түүнийг илэрхийлээгүйн улмаас дарагдсан сөрөг мэдрэмж үүсэх, гэр бүлдээ уураа гаргах зэрэг сөрөг нөлөө их. Иймээс бухимдсан үедээ тухайн мэдрэмжийг хүлээн зөвшөөрч, аюулгүйгээр илэрхийлэх, 1-10 хүртэл тоолох, тайвширч чадахгүй бол урвуулаад 10-1 хүртэл тоолох зэргээр гаргана.

Өдөрт 10 минут бясалга

Бясалгах гэхээр том зүйл бодож, орчин алга, амжихгүй байх зэргээр санаа зовох хэрэггүй. Тухтай байрлал авч суугаад хамраараа амьсгалаа удаан аваад, 5 орчим секунд амьсгалаа бариад амаараа гаргаарай. Хэсэг зуур ингэж амьсгалсны дараа тухайн өдөр хийж бүтээсэн зүйлдээ өөртөө таларх. Бас тантай хамтран ажилласан, тусалсан хүмүүст, хайртай гэр бүлийнхэндээ, эрүүл саруул байгаа өөртөө гээд талархах олон хүн бий. Талархлын эрчим нь эерэг энергийг тан руу татаж, сэтгэл санааг тайвшруулдаг.

Эерэгээр харах чадвар

Аливаа зүйлийг эерэгээр харж чадвал амьдрал амгалан байна. Бэрхшээл, сорилтын үед ч эерэг тал харагдана гээд бод доо. Энэ чадварыг өөртөө хөгжүүлж чадвал амжилт таныг үргэлж дагана.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top