Амттай мөхөөлдөс сонгохдоо хэд хэдэн хүчин зүйлсэд анхаарахыг шинжээчид зөвлөж байна.
Хамгийн чухал нь орц. Сайн чанарын мөхөөлдөсний орцын 40-өөс доошгүй хувь нь сүү байх ёстой. Мөн ургамлын тос орсон байх ёсгүй. Хямд мөхөөлдсийг сүүн тос орлуулагчаар хийдэг. Энэ тохиолдолд сүүн тос орлуулагчийн орцын хэмжээ 50-иас дээшгүй хувьтай байх хэрэгтэй аж. Эс бөгөөс энэ бол мөхөөлдөс биш харин хөлдөөсөн амттан гэнэ.
Харин тогтворжуулагч, өтгөрүүлэгч бодисоос айх хэрэггүй. Учир нь ийм орцгүйгээр мөхөөлдөс хийх боломжгүй. Чихэрлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зөвхөн Е401, Е 406, Е407, Е410, Е412, Е415, Е417, Е440, Е460, Е466, Е1404, Е1450, желатин, агароид болон натрийн казеинат тогтворжуулагчийг хэрэглэхийг зөвшөөрдөг байна.
Сэтгэгдэл ( 1 )
Бүх мөхөөлдөс хортой. Хавдар тусах эх үүсвэр болдогч нууцалдаг. Хөлдөөж гэсэхгүй удаан барих бодис маш хортой. Амтанд нь орж амь насаа бүү хөнөө