ЗӨВЛӨГӨӨ I Хэт их бодохоо зогсоох 3 арга

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 26

Зарим хүмүүс хэт их бодож, өөрийгөө зовоож, цаг хугацаагаа дэмий үрэх хандлагатай байдаг. Хэт их бодлогоширсноор биед кортизол гэх стрессийн даавар ялгарч эхэлдэг. Энэ дааврын нөлөөгөөр хүн саруул ухаанаар сэтгэж чадахаа больдог байна.


Төгс байх гэж хичээх хэрэггүй

Бүх зүйлийг төгс хийхийг хүсдэг байх нь сайн зүйл биш гэж мэргэжилтнүүд үздэг. Үнэн хэрэгтээ перфекционист буюу бүх зүйлийг төгс хийхийг хүсдэг хүмүүсийн сэтгэл зовнилын түвшин өндөр, амьдралын түвшин муу байдаг аж. Бүтэлгүйтсэн ажил бүхнээ эргэн бодож, өөртөө эргэлзэж, бусадтай харьцуулж, хэт өндөр хүлээлттэй байж, бүхнийг хянах гэдэг зан нь тэдний амьдралыг сүйтгэж байдаг аж.

Үр дүнд бус үйл явцад анхаарал хандуул

Хэрэв та хэтрүүлэн боддог, төгс байхыг эрмэлздэг хүн бол аливаа зүйлийн үр дүнд бус үйл явцад нь анхаарал хандуулж сураарай. Шууд үр дүнг нь бодолгүй үйл явцаас нь мэдрэмж авч, өнгөрсөн ба ирээдүйд биш яг одоод, өнөөдөрт анхаарал хандуул.

Хүлээн зөвшөөр

Хүн өөрийгөө өөрчлөхийн тулд юуны түрүүнд буруу зуршил, дутагдлаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байдаг. Бодлоо дарах гэж оролдох нь үр дүн муутай байдаг аж. Тархины үндсэн үүрэг нь бодох юм. Толгойд төрөл бүрийн бодол орж ирэх нь энгийн үзэгдэл. Сөрөг бодол орж ирэхэд бодлоо дарах бус харин цэгцлэхийг хичээх хэрэгтэй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top