Кола хоолны хордлогын үед тус болох уу!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 26

Coca Cola ундаа хоолны хордлогод сайн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд их түгдэг.

Тэгвэл хоол боловсруулах эрхтэн судлалын эмч нар энэ төрлийн ундаа хоолны хордлогод хэр үр дүнтэй болохыг судалсан судалгаа байдаггүйн дээр ийм “эмчилгээ” шинж тэмдгийг улам хурцатгаж болзошгүйг анхааруулжээ.

Ундаанд агуулагддаг фортофосфорын хүчил бактерийн эсрэг үйлчилгээтэй байдаг тул сайн байх талтай. Гэхдээ эл хүчил маш бага хэмжээгээр агуулагддаг учир их хэмжээний ундаа уусан тохиолдолд л ийм эерэг үйлчилгээ үзүүлдэг байна. Хоолны хордлогын үед хэвлий орчим өвдөх, хийгээр дүүрэх, суулгах зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд ундаанд агуулагддаг их хэмжээний хий, хүчил шинж тэмдгийг улам хурцатгадаг аж.

Coca Cola ундаанд кали, натри зэрэг электролит бага хэмжээгээр агуулагддаг тул шингэнийг нөхдөггүй. Эсрэгээр кофейнтой тул шээс хөөх үйлчилгээ үзүүлдэг байна. Ортофосфорын хүчил кальцийн шингэлтийг бууруулдаг тул ясны эдийн эрдэсжилтийг буруулж, яс сийрэгжихэд хүргэдэг.

Тиймээс эмч нар хоолны хордлогын үед хоногт 2-3 литр ус зэрэг хийжүүлээгүй шингэн уухыг зөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu