Нийгэм хөгжихийн хэрээр бид өөрсдийгөө таньж мэдэн, асуудлаа олж харж, засаж залруулахыг хичээх болсон. Гэхдээ сошиал сүлжээ хөгжихийн хэрээр бусадтай өөрийгөө харьцуулах нь их болж, өөртөө итгэх итгэл багасдаг байна. Өөрийн хөгжих явцыг саатуулдаг зуршлаасаа хэрхэн салж, хөгжих вэ?
Гаднаас сайн сайхныг бүү хүлээ
Өөрийгөө хангалттай, бүрэн дүүрэн мэдрэх мэдрэмжийг хүн гаднаас биш өөрийн дотроосоо мэдэрч байх нь чухал аж. Иймээс бүх зүйлийг төгс төгөлдөр байлгах гэж тэмүүлэх бус бусадтай өөрийгөө харьцуулахаа больж, өөрийн дотроос сайн сайхныг мэдэрч сураарай.
Өөрийгөө хүлээн зөвшөөр
Танаас илүү бас дутуу хүн бий. Гэхдээ өөрт байгаа зүйлээсээ сайн сайхныг мэдэрнэ үү гэхээс гаднах хүчин зүйлээс сайхныг мэдэрнэ гэж байдаггүй. Эхлээд та өөрийгөө хүлээн зөвшөөр. Үүний тулд өөрийнхөө хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа сул талыг ажиглаж, өөрчлөх боломжтой бол өөрчилж, боломжгүй бол хүлээн зөвшөөр. Давуу талаа илүү үнэл.
Хохирогч байхаа боль
Амьдралдаа, бусдад гомдож явах юм бол хэн нэгнээс өшөө авах, хэн нэгнээр нөхөх гэж хичээх зэрэг байдал үүсэх тул амьдралаа өөрчлөхийн тулд бодитоор ямар үйлдэл хийж болохыг л хар. Асуудлаас гарах үйлдлээ хийгээрэй. Гарц үргэлж байдаг.
Сэтгэгдэл ( 0 )