Амралтын өдрийн зарим зуршил жин нэмэх шалтгаан болдог

Автор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 07

Амралтын өдрийн зарим дадал зуршил нь жин нэмэх шалтгаан болдог. Иймээс зарим буруу зуршлаас аль болох хурдан салаарай. Тухайлбал:


 

  • Өглөөний цайгаа уух, өдөр болон оройн хоол идэх цагууд амралтын өдрүүдээр өөрчлөгддөг. Энгийнээр тайлбарлавал, амралтын өдрөөр бид бусад өглөө 07:00 цагт босдог зуршлаа 11:30, 12:00 цаг зэргээр оройтуулдаг.

 

  • Ингэснээр хооллолтын цаг алдагдаж, мөн бодисын солилцоонд өөрчлөлт үүсэж, жингээ эрүүл хэмжээнд байлгахад хэцүү болдог аж.

 

  • Мөн амарч байна гээд орондоо идэх, амттан хэтрүүлж хэрэглэх, "гэдсээ хагартал" идэх, хоол ундныхаа дараа шууд хэвтэх зэрэг нь маш сөрөг нөлөөтэй.

 

  • Согтууруулах ундаа, хийжүүлсэн ундааг ихээр хэрэглэх нь таргалалтын шалтгаан болно. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu