Нийслэлд ЕБС-ийн нэг ангид 35-аас илүү хүүхэд хичээллэхгүй

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Шинэ хичээлийн жилээс нийслэлд нэг ангид хичээллэх хүүхдийн тоог 35-аас хэтрүүлэхгүй байх зорилт тавьсан тухай Боловсролын яамнаас мэдээллээ. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хүүхэд цөөн цэцэрлэгт 1-2 дугаар ангийнхныг хичээллүүлэх буюу хотхон бага сургууль, сул суудалтай хувийн сургуулиудад улсын сургуулиас бүлгээр нь шилжүүлэн сургах гэх мэт зохицуулалт хийх аж.

Улаанбаатар хотод 40-өөс дээ тооны сурагчтай 1068 бүлэг байдаг гэх тоон мэдээлэл бий. Нэг ангид суух хүүхдийн тоо олон байснаар багшийн ачаалал, сурлагын чанар алдагдах зэрэг олон сөрөг нөлөө үүсдэг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top