Дэлхийн содон барилгатай сургуулиуд

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 01

Орчин үед сургуулиуд сурагчдынхаа сурах таатай орчныг бүрдүүлсэн, байгаль орчинд ээлтэй архитектурын шийдлийг сонгох болжээ. Дэлхийн хамгийн ер бусын содон сургуульд суралцах нь хүүхдүүдийн хувьд гайхалтай адал явдал юм.

Нидерланд – Marecollege

“Marecollege” сургуулийг хот байгуулалтын төлөвлөгөөний улмаас нүүлгэх шаардлага гарчээ. Тиймээс “24H Architecture” товчоо Суматрастратад 1960-аад оны үед хаягдсан хуучин сургуулийн барилгыг 450 хүүхдийн тохилог сургууль болгон өөрчлөх даалгавар авчээ. Архитекторууд сургуулийг өргөжүүлэхдээ архитектурын сонин, содон шийдэл олж, хүүхдүүдэд суралцах хүсэл, сонирхлыг өдөөсөн орчныг бүрдүүлжээ.

Унгар – Дебрецений олон улсын сургууль

Дебрецений олон улсын сургуулийн барилгын концепц нь дугуй хэлбэр. Энэ энгийн хэлбэр, дүрс хамгаалалт, эв нэгдлийг бэлгэддэг ба ойн бүстэй уусан зохицно. Архитекторууд хамгийн бяцхан сурагчдад зориулж тусдаа ертөнцийг бүтээжээ.

Хятад – Фувенийн бага сургууль

Хотжилт Хятадын хөдөөгийн сургуулиудад асар их нөлөө үзүүлж байна. Энэ бага сургуулийг ч тойрсонгүй. Хуучирч, багшийн дутагдалд орсон тус бага сургуулийн шинэ барилгын загварыг гаргахдаа байгаль орчных нь онцлогийг тусгажээ. Шат, дүүжин гүүр, хонгил зэрэг нь уулын замыг санагдуулна. Хулсан ой, жимсний мод, ойн цэцэгс, жижиг хэмжээний усан сантай холбогдож, уулархаг бүсийн жижиг тосгодын гайхамшигт ертөнцийг бүрдүүлжээ.

Франц – Парисын ногоон сургууль

Энэ сургууль нь яруу найраг, боловсрол, байгалийн шүтэн барилдлагын мөн чанарыг тунгаах боломж юм. Барилга тэр чигтээ өөрийн гэсэн экологийн систем, биологийн олон янз байдлыг хангасан байгаль орчин болжээ. Энэхүү байгууламж нь гаднах төрхөө байнга өөрчилдгөөрөө онцгой. Дээвэр нь жинхэнэ цэцэрлэгт хүрээлэн. Бетон блокоор барьсан “амьд” хана нь сонирхол татна. Ханын өвөрмөц шийдэл нь борооны усыг хуваарилахад тусална. Энд шувуу үүрлэж, ургамал ургаж, янз бүрийн төрлийн жижиг амьтан амьдрах орчныг бүрдүүлдэг. Энэ төсөл нь цоо шинэ хандлагыг эхлэл юм. Хотын дүүргүүдийн зүрхэнд биологийн олон янз байдлыг буцаан авчрах эрмэлзэл юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ganaa(103.57.95.248) 2023 оны 09 сарын 01

mongold bol ulaan shoroon dund haltaisan muuhai barilgatai baidag huurhii emgeneltei

0  |  0
Top