Б.Буджаргал 800 км гүйж, шилдэг тавд шалгарлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 01



АНУ-ын Уисконсин Милуоки хотод өнгөрсөн наймдугаар сарын 25-нд эхэлсэн “Тасралтгүй зургаан өдрийн гүйлт”-ийн тэмцээн болж, өчигдөр /2019.08.31/ өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Дэлхийн гурван удаагийн аварга Бямбаагийн Буджаргал амжилттай оролцсон байна. Тэрээр зургаан хоногт гүйлтийн замаа 1800 удаа тойрч, 800 км гүйжээ. Энэ амжилтаараа шилдэг таван тамирчны нэгээр тодорсон байна.

Энэ тухайгаа тэрээр өөрийн цахим хуудаснаа “Зургаан хоногт 800 км гүйж замаа 1800 удаа тойров. Шилдэг таван тамирчны нэг болж, хоногийн 24 цагт дээд амжилт тогтоов. Тэмцээнд дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа” гэжээ. Нэг бүтэн өдөрт туулсан амжилтаараа Б.Буджаргал шинэ дээд амжилт тогтоосон байна. Тэрээр дэлхийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоох том зорилгоо ийнхүү биелүүлжээ.

Дээрх тэмцээн АНУ-ын олимп, дэлхийн хэмжээний тамирчдыг бэлтгэдэг, хүйтэн, сэрүүн хүнд нөхцөлтэй мөсөн ордонд болсон ч манай тамирчин Б.Буджаргал тэмцээндээ амжилттай оролцсон байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.212.62) 2020 оны 05 сарын 22

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  1
Top