Англи улсын нийслэл Лондон хотноо энэ сарын 5-нд эхэлсэн “Vitality Running World Cup 2020” тэмцээнд Монгол Улсын 80 гаруй тамирчин оролцож байна.
Монгол Улсыг төлөөлөн олон өдрийн гүйлтийн дөрвөн удаагийн дэлхийн аварга Б.Буджаргал болон С.Амгалан /багийн ахлагч/ нарын шилдэг тамирчид өрсөлдөж байна. Тэд дэлхийн 230 орны гүйгчтэй өрсөлдөж буй юм.
Тэмцээний эхний үе шат гуравдугаар сарын 11-ний 00:00 цагт дуусаж, хамгийн олон километр гүйсэн баг дараагийн шатанд болох шигшээ 16-д үлдэнэ. Сүүлийн шатанд шалгарсан багууд дөрөвдүгээр сарын 2-9-ний хооронд өрсөлдөх ажээ.
Б.Буджаргалын хувьд энэ тэмцээнээс гадна хоёр ч тэмцээн хүлээж байна.
2020 оны дөрөвдүгээр сард АНУ-д болох 10 өдрийн 1555 км-ийн гүйлт, зургаадугаар сард Америкт болох 5000 км-ийн тэмцээнд 5000 км-ийг 40 хоногт туулж, дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэл хангаж буй ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Воов амжилт буджаргалдаа