Ази тивд анх удаагаа БНХАУ-ын Шямин хотноо өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 6-ны хооронд зохион байгуулсан 6 өдөр, 6 шөнө тасралтгүй үргэлжилдэг олон өдрийн гүйлтийн тэмцээн болсон байна. Тэмцээнд Монголын Улсын тамирчин, Хэт холын зайн гүйлтийн дэлхийн хошой аварга Б.Буджаргал түрүүллээ.
Б.Буджаргал 2017 онд Нью-Йорк хотноо болсон 10 өдрийн гүйлтэд 1189 км гүйж тэргүүн байр, 2019 оны нэгдүгээр сард Аризонад болсон зургаан өдрийн гүйлтэд 787 км гүйлтэд тэргүүн байрт тус тус шалгарч байжээ.
Тэрбээр 2020 оны зургаадугаар сард АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулах 52 хоног үргэлжилдэг дэлхийн хамгийн холын зайн гүйлтийн тэмцээнд оролцож, дээд амжилтыг эвдэх зорилготой бэлтгэл сургуулилтаа хийж байгаа юм байна.
Сэтгэгдэл ( 0 )