Төмөр замын дээд сургуульд элсэн орсон оюутнуудыг Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-д шилжүүлэхтэй холбогдуулж тус сургуулийн оюутнууд өнөөдөр /2019.09.02/ буюу хичээлийн шинэ жилийн эхний өдөр хичээл хаялт зарлаж, эсэргүүцлийн жагсаал хийж байна.
Оюутнуудын зүгээс “Улаанбаатар" төмөр замын удирдлагууд болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны холбогдох албаны хүмүүст хандаж гомдол гаргажээ.
Оюутнууд анх Төмөр замын дээд сургуульд элсэн орсон ч МСҮТ-ийн дипломтой төгсөх болсноо хүлээн зөвшөөрөх бодолгүй байна.
Оюутнууд "Төмөр замын боловсон хүчнийг бэлтгэх зориулалттай ганцхан дээд сургууль Монголд байгаа нь Төмөр замын дээд сургууль. Оюутнуудынхаа эрх ашгийг үл хүндэтгэн, мэдээ мэдээллээ цаг тухайд нь дамжуулаагүйгээс болж 518 оюутан өнөөдөр дээд сургуулийн мэдэлд биш, Төмөр замын дээд сургуулийн харьяа Политехник коллежийн элсэгч болчихоод байна. Одоо бид цаашдаа ямар хүсэл тэмүүллээр сурах вэ, бидний итгэл найдвар яах болж байна. Өнөөдөр 518 оюутны хувь тавилангаар тоглох эрх тэдэнд бий юу? Гурван жилийн хугацаанд бид коллежийн боловсрол эзэмшсэн гэх нэр зүүх гэж суралцаж ирсэн юм уу? Амьдралын янз бүрийн түвшний оюутнууд байгаа. Цаашдаа дээд сургуульд үргэлжлүүлэн суралцаж чадахгүй, дипломоо аваад явах хүмүүс ч байгаа. Аливаа асуудлыг шийдэхээсээ өмнө гарц гаргалгааг оюутнуудтайгаа ярилцаж мэдэгдэж болдоггүй юм уу? Гаргасан шийдвэрээ тулган шаардаж, биднийг хавчиж байна. Бид анхнаасаа коллежид ороогүй, орохгүй. Бид өөрсдийнхөө төлөө тэмцэж, мэдэгдэж болох бүх алба, хэлтэс, байгууллагад хандах болно. Бид гомдолтой байна. Хамгийн том хохирогчид бол төгсөгч, элсэгчид болоод байна" гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 8 )
TZ iin deed surguuliar MAN.AN 2 toglood duussan.TZ iin hariyalald baih estoi bsan.Hundet TZ chin shagnaliig bas yamni bolgood hereggui bolgoson.TZ undsen meregjiliin huni ugiig sondohgui.Namiin shugmaar eldev uomnuud TZ g samraad duusch bn.Da.Ganbold.Ochirhuu.zendee teneguud bnaa
TZ iin deed surguuliar MAN.AN 2 toglood duussan.TZ iin hariyalald baih estoi bsan.Hundet TZ chin shagnaliig bas yamni bolgood hereggui bolgoson.TZ undsen meregjiliin huni ugiig sondohgui.Namiin shugmaar eldev uomnuud TZ g samraad duusch bn.Da.Ganbold.Ochirhuu.zendee teneguud bnaa
Жигээгийн албан тушаал наймаалцах нь хэрээсээ хэтэрлээ.
Тэмцэх хэрэгтэй. Новшнуудыг огцортол
tz-n barilgachin belddeg bolj gadaadaas bagsh gereegeer avch ajiluul
төмөр зам дампуурах гэж байхад энэ олон дээд боловсролтой хүмүүсээр яадаг юм тэрний оронд замчин нь хэрэгтэй шүү дээ