Монгол Улсын Боловсролын их сургуулийн харьяа Ерөнхий боловсролын сургуулийн сургалт, хөдөлмөрийн амжилт дүүрэн хичээлийн шинэ жилийн нээлт өчигдөр /2019.09.02/ боллоо. Боловсролын салбарт мэргэжлийн багш, сурган хүмүүжүүлэгч бэлтгэдэг Монгол Улсын ууган их сургуулийн дэргэдэх тус сургууль анх 2015 онд үүсгэн байгуулагджээ.
Нийт 64 багш, ажилтан, 12 бүлэг, 700 сурагчийн бүрэлдхүүнтэй шинэ хичээлийн жилийг угтаж байна. Бага анги 30-35, дунд, ахлах анги 20 түүнээс дээш хүүхдийн дүүргэлттэй бөгөөд хичээлээс гадуур, хөгжим, бүжиг, гадаад хэл, шатрын дугуйлан хичээллэж, бүх ангийн сурагчид хамрагдах өргөн боломжтой аж. Мөн энэ хичээлийн жилээс бага ангиуддаа АНУ-ын англи хэлний онлайн сургалтын программ RAZ-PLUS цахим сургалт, бүтээлчээр монгол хэл, математик суралцах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс гадна "Смарт" ангитай болсон байна.
Хүүхэд хамгааллын ажлын хүрээнд сурагчдын эцэг, эхчүүдтэй хамтран сургуулийн дотор металл хаалга суурилуулан, соронзон цоож хийж карт уншигч нэвтрүүлсэн нь сурагчдын суралцах орчны аюулгүй хангасан дэвшилтэт ажил хийжээ.
Жил бүр сургалтын хөтөлбөр, арга барилаа шинэчилж бусад сургуулийн багш нартай туршлага солилцож, ур чадвараа ахиулдгаас гадна сурагчдаа сурах идэвх сонирхолтой, үүрэг хариуцлагаа ухамсарладаг, зөв дадал хэвшилтэй болгохыг зорин ажиллдаг МУБИС-ийн харьяа Лицей ахлах сургуулийн хамт олонд хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье.
Сэтгэгдэл ( 0 )