Улаанбаатар хотын хэмжээнд авто замын өргөтгөл шинэчлэл, дэд бүтцийг сайжруулахтай холбоотой төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаагийн нэг нь Олимпын гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын ажил юм. Гүүрэн гарцын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж, энэ сарын 16-ны өдөр буюу ирэх долоо хоногийн даваа гарагт багтааж эхний хэсгийг нээхээр төлөвлөн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Замын цагдаагийн газраас Хоме плаза руу чиглэсэн хоёр талын хөдөлгөөнийг нээх юм.
Олимпын гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон дөрвөн эгнээ, 470 метрийн урттай, төмөр бетон гүүрний бүтээн байгуулалтын ажлыг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа ба гүйцэтгэгчээр “Хятадын Төмөр замын 20-р товчоо корпораци” ажиллаж байна.
Энэхүү гүүрэн гарцын хөдөлгөөнийг нээхэд таван хоног үлдээд байгаа ба гүүрэн гарцыг далий муруй барьсан, стандарт шаардлага хангаагүй гэх шүүмжлэл олон нийтийн сүлжээнд тараад байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяраас тодрууллаа.
Тэрбээр “Олон улсад гүүр замын олон зураг гаргасан Хятадын төмөр замын тавдугаар товчоо компани гүүрэн гарцын зургийг хийсэн. Үүнийг манай холбогдох бүх газар хянасан. Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Барилга хөгжлийн төвийн экспертүүдийн баталсан зургаар хийгдэж байна. Энэ гүүрийг яагаад муруй, саруй хийж байна гэдэг яриа гарсан гэхээр хэсэг газраараа өргөн нь 28 метр, зарим газраараа 18 метр, заримаараа 25 метр баригдаж байгаа. Өөрөөр хэлбэл, A, B, C рамп гэсэн туслах гурван гүүр баригдаж байгаа. Анх удаа Монголд ийм гүүр барьж байна. Бусад баригдсан гүүрнүүд бүгд шулуун гүүр. Яг ийм туслах гурван гүүртэйгээр босож байгаа том бүтээн байгуулалт анх удаагийнх юм. Ийм гүүрэн гарц дээр хэлбэлзэл, эргэлтийн радиус, тэгш налуу үүснэ. Гүүрийн ажил төлөвлөсөн зургийн дагуу явж байна. Үүнийг ташаа байдлаар ойлгож байгаа нь харамсалтай. Замын ажлыг холбогдох олон байгууллага хянаж явдаг. Яг батлагдсан зураг төслийн дагуу гүүрэн гарцын ажил хийгдэж байна. Ямар нэгэн алдаа байхгүй гэдгийг энд онцолж хэлье” гэлээ.
Түүнчлэн Их Монгол улсын гудамжнаас Дунд гол, Төмөр зам, Нарны зам дээгүүр Олимпын гудамж руу буух гүүрэн гарц баригдсанаар хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдээ ая тухтай саадгүй зорчуулах, зорчигч тээвэрлэгчдийн цаг хугацааг хэмнэх чухал ач холбогдолтой гэдгийг албаныхан хэлж байна.
Сэтгэгдэл ( 9 )
Hedii nasandaa mongolchuud guuren garts barij baisan yumbe!!! Ene zam bol yagl standart hem hemjeeg zoruulj hiine gej hyataduud baihgui ee. Zam ergeh toiruugiin tootsoog hiihdee tovoos zugtah huch,temuuleh huchiig mash nariin tootsdog yum ter tootsondoo undeselj haishaa naluu baih zergiig tsootsdog yum. Yugaa ch medehgui baij bur fizikiin naad zahiin oilgoltgui baij hudlaa sairhah durtai geech.Ichdeg boloosoi. Hyataduu guuren gatsuudiid garamgai hiideg uls. Mergeshsen humuus ee. Alivaa yumiig oolj shuumjilj boloh ch undeslel baih heregtei. Mongolchuud i hooson hiirhej uls hiihees zam barih
Hedii nasandaa mongolchuud guuren garts barij baisan yumbe!!! Ene zam bol yagl standart hem hemjeeg zoruulj hiine gej hyataduud baihgui ee. Zam ergeh toiruugiin tootsoog hiihdee tovoos zugtah huch,temuuleh huchiig mash nariin tootsdog yum ter tootsondoo undeselj haishaa naluu baih zergiig tsootsdog yum. Yugaa ch medehgui baij bur fizikiin naad zahiin oilgoltgui baij hudlaa sairhah durtai geech.Ichdeg boloosoi. Hyataduu guuren gatsuudiid garamgai hiideg uls. Mergeshsen humuus ee. Alivaa yumiig oolj shuumjilj boloh ch undeslel baih heregtei. Mongolchuud i hooson hiirhej uls hiihees zam barih
Аливаа юманд техник стандарт гэж байдаг.
Murui yum hiicheed hutsaad baigaan be
murui l bnda
хурдан л дуусаасай. Дууссан хойноо ашигтай байгаасай
ДУУССАН ХОЙНО НЬ Л ХАРААД ШҮҮМЖИЛ.
Olon hun unshaasai bilee
Hrn tiimee yu yu ch boloogui bhad l muulaad ehledeg ulsuud shuudee