Дуулиант “ГОЛ ТОГЛОГЧ-2” ном хэвлэгдлээ

Админ | Zindaa.mn
2019 оны 09 сарын 13

2018 онд олны анхаарлыг гойд татаж, хэвлэгдсэн даруйдаа худалдаалагдаж дууссан “Гол тоглогч” номын дэд дэвтэр шинээр хэвлэгдэн гарч байна. Энэхүү номд Монголын улстөрчид, бизнесменүүдийн жинхэнэ үнэнийг сонирхолтой, хоржоонтой, ёгт егөө хэлбэрээр бичиж нийтэлдэг билээ. Тус ном 2018 оны “Сэтгүүл зүйн шилдэг бүтээл”-ээр шалгарсан бөгөөд МУСГЗ, сэтгүүлч Х.Цэвлээ “Энэ ном бол сэтгүүл зүйн очир алмаз эрдэнэ шиг бүтээл” гэж үнэлсэн билээ.

“Гол тоглогч” номын эхний дэвтэрт Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр, У.Хүрэлсүх, З.Энхболд, Ц.Нямдорж зэрэг Монголын түүхэн хүмүүсийн тухай жинхэнэ түүхийг дэлгэж байсан бол энэ удаа “Гол  тоглогч-2” номд Санжийн Баяр, Миеэгомбын Энхболд, Эрдэнийн Бат-Үүл, Пунсалмаагийн Очирбат, Бямбаагийн Нямтайшир, “MCS”-ийн Ж.Оджаргал гээд улс төр, нийгмийн гол зүтгэлтнүүдийн талаар өгүүлжээ.

Тус ном нь маргааш буюу энэ сарын 14, 15-ны өдрүүдэд болох “Номын баяр”-ын үеэр төв талбайд нээлтээ хийж, уншигчдадаа хүрч эхлэх юм байна.

Ингээд тус номын талаар Монголын эрдэмтэн, зохиолч, сэтгүүлчид хэрхэн үнэлж дүгнэснийг хүргэе.

МУСГЗ, сэтгүүлч Х.Цэвлээ: Сэтгүүл зүйд би насаа барж байгаа хүн. Олон ч юм үзсэн, олон сайхныг ч мэднэ. Энэ ном бол сэтгүүл зүйн очир алмаз эрдэнэ шиг бүтээл. Памфлет маягийн ийм шог бичлэгийн эгнээг олшруулах хэрэгтэй байна.

Ардын уран зохиолч Т.Галсан: Ихэнх нь бууж өгсөн дайсныг буудаж байгаа юм шиг, ерөнхийлөгч байхад нь ерөөдөг, ерийн болоход нь хараадаг. Энэ хүүхэд тэгсэнгүй ээ. Бүх зүйлийн шинжилгээ хийгээд сая оношийг нь гаргаж байгаа юм шиг бичиж. Жишээ нь, “Чи өчигдөр шатрын хөлгөн дээр ямар бод, хүү байсан чинь хамаагүй. Маргааш чи шалуулж болно. Хожигдох эрхгүй шүү” гэж бичсэн. Энэ бол улс төр биш, энэ бол гүн ухаан. Энд цаг түүхийг эрүүлжүүлэх, сэтгүүл зүйн амин тариа нь байна.

МУСГЗ, сэтгүүлч Г.Жамъян: Би ер нь номыг хэд хоног уншдаг хүн. Харин “Гол тоглогч” номыг үдээс хойш барьж аваад шөнө унтахдаа уншиж дуусгасан. Их сайн ном шүү. Тийм болохоор өөрсдөө энэ номыг уншихаас гадна, өрөөл бусдад сайн дамжуул. Ийм зоригтой, хэнээс ч айхгүй хэлдэг, бичдэг сэтгүүлч тун ховор.

МУСГЗ, сэтгүүлч С.Зэвсэг: Би энэ номыг уншаад 1-рт маш их баярласан, 2-рт их айсан. 3-рт энэ сэтгүүлчийг бас хайрлаж яваа. Энэ бол эвгүй цаг үе шүү. Тийм болохоор учир болгоомжтой хандаарай гэж ахмад сэтгүүлчийн хувьд зөвлөх байна.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр: Уншууртай, мөлжүүртэй, сонирхолтой гээд олон тодотголыг “Гол тоглогч” номд өгч болно. Хамгийн гол нь Д.Дамдинжавын үнэн бөгөөд хэтэрхий ёжтой хэдэр үгс, хачин өнцгүүдийг өөр хэн нэгний бичвэрээс олж харахгүй. Энэ номыг бүтээснээрээ Д.Дамдинжав маань өөрөө бас Монголын сэтгүүл зүйн “Гол тоглогч” гэдгээ харууллаа.

МУСГЗ, сэтгүүлч Б.Ганчимэг: Сэтгүүл зүй судлаач Т.Баасансүрэн багш маань хэр баргийн хүний бүтээлийг өндрөөр үнэлдэггүй юм. Үүнээс хойш Д.Дамдинжавыг Монголын сэтгүүл зүйн “памфлетын их мастер” гэж цоллох биз ээ.

Сэтгүүл зүй судлаач, профессор Ж.Батбаатар: Өнөөгийн бүрхэг, бусармаг цаг үед жинхэнэ сэтгүүлч байна гэдэг үнэндээ эр зориг шаардсан ажил. Д.Дамдинжав тийм зоримог сэтгүүлч ажээ. Тэрээр номоо ур ухаан шаардсан сэтгүүл зүйн өвөрмөц төрлөөр мэргэжлийн түвшинд бүтээжээ. “Гол тоглогч” ном өнөөгийн Монголын сэтгүүл зүйн нэгэн “Тод өнгө” болж байна.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард түмэн(202.9.45.120) 2019 оны 10 сарын 16

Авилгалчид бөөс мэт толгойд гарлаа.

0  |  0
Зочин(202.9.42.117) 2019 оны 10 сарын 12

Луйварчидтай нийлсэн яг адилаар нь зүйрлэвэл гэрийн нохой чонотой нийлсэнтэй адил Монгол эх орны минь сүйрлийн ирмэг дээр аваачсан энэ хулгайчын номыг хэвлэх хэвлэгдсэн бол хэвлэсэн номыг нь худалдаж авсан бас уншсан бол луйварчин хулгайчтай яг адил гэсэн шүү

0  |  0
Эхээ(202.9.43.107) 2019 оны 10 сарын 10

Дандаа луйварчид

0  |  0
мргэн(64.119.25.180) 2019 оны 10 сарын 19

Одоогийн амиь сэрүүн байгаа улс төрчдийн дотор ”түүхэн” гэх ангилалд орох хүн бий гэж үү?

1  |  1
иргэн(103.57.92.71) 2019 оны 10 сарын 14

Олоод уншчих юмсан. Цэвлээ,Жамъян,Зэвсэг,Ганчимэг гээд бусад хүмүүс гайгүй гэж үнэлсэнийг бодохоор хорхой хүрчихлээ.

1  |  1
Зочин(202.126.88.180) 2019 оны 10 сарын 14

Луйварчидыг үнэн мөнөөр нь бичсэн бол яамай даа. Түүх шүү дээ. Хүүхэд залууст үнэн түүх л үлдэх ёстоы.

2  |  1
ЛХАМЖАВ ЭНХАРИУН(66.181.184.66) 2019 оны 10 сарын 04

ОРОН НУТАГТ БАЙНА УУ.АВМААР БАЙНА....ОРХОН АЙМАГ

1  |  0
S. Puntsag(202.179.31.64) 2019 оны 10 сарын 04

Ene nomuudiig xangalttai olnoor xewleed xuduu oron nutgaar taraawal ter xuniig ardiin baatraar orgomjilex iostoi !!!

2  |  0
Top