Х.Хатанбаатар охины хамт ”Гайхамшигт хүмүүс”-т уригдав

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 16


"Монголын оюун ухааны академи"-ийн захирал Х.Хатанбаатар өөрийн бага охин болох дөрвөн настай Х.Ивээлийн хамт Оросын "Россия-1" сувгийн "Гайхамшигт хүмүүс" нэвтрүүлэгт урилгаар оролцжээ. 

Өнгөрөгч наймдугаар сард оролцсон нэвтрүүлэг өчигдөр /2019.09.15/ үзэгчдийн хүртээл болов. 

Дэлхий дахинаа авьяас чадвараараа гайхуулсан гайхамшигт хүмүүс тус нэвтрүүлэгт оролцдог. Өмнө нь мөн "Монголын оюун ухааны академи"-ийн гишүүд болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр, Дэлхийн дөрвөн дээд амжилтыг эзэмшигч 12 настай Ш.Наранбат, Олон улсын Их Мастер Э.Лхагвадулам болон Ой тогтоолтын спортын Дэлхийн аварга В.Янжаа нар оролцож байсан удаатай. 

Харин энэ удаад Х.Хатанбаатар өөрийн бага охины хамт ой тогтоолт болон цээж бодолтын чадвараа гайхууллаа. Х.Ивээлийн хувьд нэг багц буюу 52 ширхэг хөзрөөс дэлгэцэд гарч ирээгүй зургаан хөзрийг олж хэлэх даалгавар гүйцэтгэв. Х.Хатанбаатарын хувьд гурван оронтой хоёр тооны үржвэр бүхий нийт гурван бодлого, дөрвөн оронтой хоёр тооны үржвэр бүхий нийт гурван бодлогыг тус тус цээжээр бодож, эгнээ тус бүрт байгаа найман хариулт дундаас зөвийг нь хэлэх даалгавартай байсан. Тэд бүх бодлогыг алдаагүй зөв хэлж чадсанаар нэвтрүүлгийг амжилттай дуусгаж, "Гайхамшигт хүмүүс" нэвтрүүлгийн үзэгчдийг гайхшруулж чаджээ. 
 

НЭВТРҮҮЛЭГ ҮЗЭХ
 

 

Image may contain: 2 people, people smiling, people standing, child and shoes

 

Image may contain: 2 people, people standing and shoes

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oogii buurii(202.55.188.87) 2019 оны 11 сарын 15

Baharhal yuma ta 2 mine amjilt

0  |  1
matilda(197.234.219.17) 2019 оны 11 сарын 15

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

1  |  0
Top