“Miss Universe Mongolia” уралдааны ялагч баасан гаригт тодорно

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 17

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын албан ёсоор лицензийг нь эзэмшдэг, дэлхийд чансаагаараа тэргүүлдэг, “Miss Universe” уралдаан жил бүр зохион болдог. Өнгөрсөн жил 67 дахь удаагийн “Miss Universe Mongolia 2018” тэмцээн зохиогдож, загвар өмсөгч Д.Долгион ялагч болсноор анх удаа эх орноо төлөөлөн “Miss Universe” амжилттай оролцсон билээ.

Энэ жилийн “Miss Universe Mongolia 2019” шалгаруулалтын ялагч энэ баасан гаригт тодорно. Уралдаанд шилдэг 13 оролцогч шалгаран үлджээ. Тэднээс зөвхөн нэг нь 20’000 ам.доллартай тэнцэхүйц шагналын эзэн болж, дэлхийн 1.5 тэрбум үзэгчдийн өмнө 200 гаруй улсын миссүүдтэй мөр зэрэгцэн алхаж, эх орноо төлөөлнө. “Miss Universe” уралдаан дэлхийн хамгийн ардчилсан шалгууртай, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг байдлаараа бусад ижил төрлийн тэмцээнүүдээс ялгардаг гэдгийг зохион байгуулагчид нь онцолдог. “Miss Universe” нөхөрсөг мисс, хүмүүнлэг мисс, фото мисс зэрэг шалгаруулалттай.

Есдүгээр сарын 20-ны 20:00 цагаас "UB PALACE"-ийн концертын их танхимд хоёр дахь үндэсний ялагчийг тодруулах үндсэн шалгаруулалт болно. 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
М(46.114.6.116) 2019 оны 09 сарын 19

Өндөр л охидууд байх.Царайны хувьд бол нэг тийм сайхан охин алга.Төгсөө л байна.Даанч Төгсөө өөрийнхөө хөөрхөн байгалийн төрхөөрөө байхгүй хэт том давхраа хийгээд одоо байдаг л нэг казак , киргизистан царайтай охин шиг болцон

0  |  0
Top