Miss Universe Mongolia: Тэргүүн миссээр Б.Гүнзаяа тодорлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 20

"Miss Universe Mongolia 2019” шалгаруулалт “UB  palace”-ийн их танхимд өнөөдөр /2019.09.20/ тэргүүн миссээ тодрууллаа.

Уралдаанд 50 гаруй үзэсгэлэнтэй бүсгүйчүүд өрсөлдсөнөөс мисс Б.Гүнзаяа тэргүүн миссийн эзэн боллоо. "Miss Universe Mongolia 2019” шалгаруулалтын хоёрдугаар байрт мисс И.Төгсөө, гуравдугаар байрт  мисс Г.Дүүрэнжаргал нар тодорлоо.

"Miss Universe Mongolia 2019” тэмцээний тэргүүн мисс Б.Гүнзаяа нь Дэлхийн 90 гаруй орны миссүүдтэй өрсөлдөх "Miss Universe” уралдаанд оролцох эрхтэй болж байна.

Үндэсний ялагчийг тодруулах шүүгчдийн бүрэлдэхүүнд "Miss universe 2018" тэмцээний тэргүүн мисс Д.Долгион, топ модель Г.Уранцэцэг, загвар өмсөгч Э.Энхболд, жүжигчин А.Гэрэлцэцэг нар ажилласан юм. Сүүлийн шатанд шилдэг зургаан бүсгүй Англи хэлний мэдлэгээрээ өрсөлдөж, тэргүүн миссээ ийнхүү тодруулсан. Тус уралдааныг “Стар” телевиз шууд дамжуулан үзүүллээ.
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dek(66.181.161.17) 2019 оны 09 сарын 24

Tugsuug tvrvvlene gj bodoj baisin .jinxene mongoljingoo bvsgvi dee.yaj shvvdiin boldoo . Alich talaaraa ulsin nvvr tsarai bolood yvchix tugs goo vzesgelentei .bolovsroltoi sanagddag

0  |  0
Зочин(103.194.179.34) 2019 оны 09 сарын 23

муухай хурц будмал царай унжуу хамар арай ч дэээээээээ өөр олигтойхон юм бсангүй юу ????????????

1  |  0
kkk(103.194.179.34) 2019 оны 09 сарын 23

60 чавганцаас 1 нь түрүүлнэгэдэг болсон байна.

1  |  0
zochin(66.181.185.48) 2019 оны 09 сарын 23

manay missiin temtseenuuded yagaad iim tsaray muutay ambitstay khuukhnuud oroltsdog yum bol doo

1  |  0
Top