Уран бүтээлч, тэргэнцэртэй иргэд хамтран “Аялал”-д гарна

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 19

“Аялал” мэргэжлийн уран бүтээлчид, тэргэнцэртэй иргэдийн хамтарсан орчин үеийн бүжгийн тоглолт 2019 оны есдүгээр сарын 29-ний 17:00 цагт "Улаанбаатар" чуулгын тайзнаа ганцхан удаа болох гэж байна.

Тус тоглолт нь Монголын урлагийн зөвлөл, АНУ дахь Монголын урлагийн зөвлөлтэй хамтран хэрэгжүүлдэг “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, уран бүтээлчдийн бүтээн туурвих явцыг дэмжих зорилгоор нийт төгсөгчдийн дунд зарласан төслийн уралдааны үр дүн, шинэ бүтээл юм.

"Улаанбаатар" чуулгын бүжигчин, соёл урлагийн залуу манлайлагч Ж.Номгонмаагийн санаачилсан тэргэнцэртэй иргэдийн орчин үеийн бүжгийн төсөл нь өнгөрсөн гурван сарын хугацаанд бэлтгэн, дэглэн найруулж буй өөрийнх бие даасан анхны бүтээл аж.

Та бүхнийг орчин үеийн бүжгийн гайхамшигт нэгэн үдэшт хүрэлцэн ирэхийг урья.
Тасалбарын үнэ: 10,000₮
Тасалбарыг Улаанбаатар чуулгын касс, Монголын Урлагийн Зөвлөлийн байрнаас худалдан авах боломжтой.

Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/M_ARTS_Mongolia хуудас болон 80024026, 99207962 утсаар авна уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top