Мөрдэстэй бүсгүйчүүд

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 23

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй цэргийн алба хаагчдын анхдугаар чуулга уулзалт өнгөрөгч баасан гарагт /2019.09.20/ Соёлын төв өргөөнд болсон билээ.

Чуулганд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах байгууллага, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Дотоодын хэргийн их сургууль зэрэг байгууллагын 1000 гаруй мөрдэстэй бүсгүйчүүд оролцож, цэргийн алба хаагчид тулгамдаж буй асуудлаа хэлэлцлээ.
 

Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалах яамны сайд Н.Энхболд, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж нар оролцов. Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын мөрдэстэй эмэгтэй алба хаагчдын эрхийн талаар бодлогын баримт бичгүүдэд тусгах, нийгмийн хамгааллыг дээшлүүлэхэд анхаарах, тэдний энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцоо , цаашдын чиг хандлагыг хамтран тодорхойлох, цалин хангамжийг нэмэгдүүлэх, албан тушаалын зэрэглэл дэвшүүлэх, эрүүл мэнд, ажлын сонгон шалгаруулалт адил тэгш байх, мэргэжлийн болон давтан сургалтад хамрагдах,  үр удмаа залгамжлах эрхээ эдлэх, ажлын байр, албан тушаалаа хадгалах,  жендерийн эрх тэгш байдлыг хангаж алагчилж үзэхгүй байх зэрэг олон асуудлыг хөндөж, илтгэл тавьсан нь төрийн бодлого шийдвэрт тусгуулах зорилготой юм.

 


Монгол Улсын төрийн цэргийн болон хууль сахиулахын байгууллагад алба хааж байгаа эмэгтэй цэргийн алба хаагчдын эзлэх хувийг авч үзвэл Зэвсэгт хүчинд 17 хувь, Хилийн цэрэгт 9.8 хувь, Онцгой байдлын албанд 19 хувь, Цагдаагийн байгууллагад 14 хувь, шүүхийн шийдвэр биелүүлэх албанд 28.6 хувьтай байгаа нь тэдний хууль, эрх зүйн орчин, нийгмийн даатгалын асуудлыг тусгайлан авч үзэх шаардлагатай болохыг харуулж байна.  Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Жендерийн үндэсний хороо, Монгол цэргийн нэгдсэн холбоо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулж буй энэ анхдугаар чуулга уулзалтад оролцсон мөрдэстэй бүсгүйчүүдийн төлөөлөл юу гэж хэлэв?

 

 

Монгол Улс 2006 оноос НҮБ-д цэрэг хандивлагч дэлхийн 126 орноос нийт тоогоор 25, эмэгтэй алба хаагчдынхаа тоогоор 17, нэг хүнд ногдох энхийг сахиулагчдаараа Ази тивдээ тэргүүлж байна.

 

Зэвсэгт хүчний жанжин штабын Энхийг дэмжих хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Н.Нямжаргал “Үндэсний Батлан хамгаалах их сургуулийг 2000 онд Цэргийн радио холбооны инженер мэргэжлээр төгссөөд зэвсэгт хүчинд 24 жил алба хааж байна. 2006 онд Бүгд найрамдах ардчилсан Конго улсад Монгол Улсаас анхны эмэгтэй энхийг сахиулагч болж, нэг жил үүрэг гүйцэтгээд ирсэн. Өдгөө Монгол Улсын 645 эмэгтэй офицер, ахлагч НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагч, штабын офицероор болон цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн байна. Монгол Улс 2006 оноос НҮБ-д цэрэг хандивлагч дэлхийн 126 орноос нийт тоогоор 25, эмэгтэй алба хаагчдынхаа тоогоор 17, нэг хүнд ногдох энхийг сахиулагчдаараа Ази тивдээ тэргүүлж байна” гэв. 

 

Хүн ардынхаа аюулгүй байдал, сайн сайхны төлөө цаг наргүй ажилладаг манай байгууллага эмэгтэй албан хаагчид харьцангуй цөөхөн буюу 16 хувийг л эзэлдэг. Тиймээс цаашид цагдаагийн байгууллагад эмэгтэй албан хаагчдыг нэмж ажиллуулах, тэдний ажиллах нөхцөл бололцоог сайжруулах шаардлагатай.

 

Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсийн ахлах байцаагч, хошууч Ц.Болормаа “Би Цагдаагийн байгууллагад 12 дахь жилдээ ажиллаж байна. Хүн ардынхаа аюулгүй байдал, сайн сайхны төлөө цаг наргүй ажилладаг манай байгууллага эмэгтэй албан хаагчид харьцангуй цөөхөн буюу 16 хувийг л эзэлдэг. Тиймээс цаашид цагдаагийн байгууллагад эмэгтэй албан хаагчдыг нэмж ажиллуулах, тэдний ажиллах нөхцөл бололцоог сайжруулах шаардлагатай. Мөн удирдах түвшинд эмэгтэй алба хаагчдын оролцоог хангаснаар цалин мөнгөний зөрүү арилах зэрэг олон асуудлыг өнөөдрийн чуулганаар мөрдэс нэгт бүсгүйчүүдийнхээ жаргал, зовлонг хуваалцаж байхдаа ойлгож авлаа” гэлээ. 

 

Бидний амьдрах ажиллаж хөдөлмөрлөх нийгмийн баталгааг сайжруулах үүднээс анхдугаар чуулган зохион байгуулж байгаад баяртай байна. Би гурван хүүхэдтэй. Байнга яаралтай дуудлага, нэгдэж жагсах ажиллагаанд өглөө оройгүй бэлэн байдаг учраас найдвартай ар тал бол аав ээжүүд маань байдаг.

 

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарт шүхэрчин, аврагч, ахлагч Б.Бямбасүрэн “Би Үндэсний Батлан хамгаалах их сургуулийг 2012 онд төгссөн. Миний ээж Онцгой байдлын албанд ажиллаж байсан цэргийн хүн. Тийм болохоор би удам дамжсан цэргийн хүн. Бахархам түүхтэй, гавьяатнуудтай мөр зэрэгцэн алба хаах сайхан. Нөгөө талаар бидний цэргийн дүрэмт хувцас цог золбоотой сайхан харагдуулдаг. Эмэгтэй цэргийн алба хаагчид ажлын хүнд нөхцөлд ажилладаг. Бидний амьдрах ажиллаж хөдөлмөрлөх нийгмийн баталгааг сайжруулах үүднээс анхдугаар чуулган зохион байгуулж байгаад баяртай байна. Би гурван хүүхэдтэй. Байнга яаралтай дуудлага, нэгдэж жагсах ажиллагаанд өглөө оройгүй бэлэн байдаг учраас найдвартай ар тал бол аав ээжүүд маань байдаг. Миний хань дэслэгч Шинэбаяр Өмнөд Судан улсад наймдугаар ээлжид үүрэг гүйцэтгэж байгаа, долоо хоногийн дараа эх орондоо ирнэ” гэлээ. 

 

Ажлын байран дээр тулгамдаж буй асуудал гэвэл хүүхэд төрүүлчихээд ирэхэд албан тушаал хадгалагдахгүй байх, цол нэмэгдэхгүй байх, хүнд хүчир орчноос болж нуруу бөөр өвдөх, даарах хөрөх зэрэг эрүүл мэндийн асуудал байдаг хэдий ч бид ажилдаа дуртай учраас мөрдэсөө зүүгээд албандаа үнэнч, шударгаар зүтгэдэг дээ.

 

Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн Орон зайн тагнуулын тасгийн Сансрын геодизийн инженер, ахмад П.Пүрэвжав “Цэрэг армид 21 дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд Зэвсэгт хүчний 150, 256, 167, 336, 284 дүгээр ангиудад олон алба хашиж байлаа. Эмэгтэй хүнд шууд мэргэжлээрээ ажиллахад хүнд байдаг. Манай хүн цэргийн хүн. Том хүү маань Бүгд Найрамдах Хятад Ард Улсад Хуурай замын цэргийн командлалд суралцаж байгаа бол бага хүү маань “Тэмүүжин Өрлөг” сургуульд цэргийн хүн болохоор бэлтгэгдэж байна. Ажлын байран дээр тулгамдаж буй асуудал гэвэл хүүхэд төрүүлчихээд ирэхэд албан тушаал хадгалагдахгүй байх, цол нэмэгдэхгүй байх, хүнд хүчир орчноос болж нуруу бөөр өвдөх, даарах хөрөх зэрэг эрүүл мэндийн асуудал байдаг хэдий ч бид ажилдаа дуртай учраас мөрдэсөө зүүгээд албандаа үнэнч, шударгаар зүтгэдэг дээ” гэж сэтгэгдлээ хуваалцлаа. 

 

Монгол Улсын хил дээр ажиллаж амьдрахад гэр бүлээ дагаад ирсэн хань ижилд нь ажлын байр  хомс байдаг. Үүнийгээ дагаад нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, амьдрах орчин хүнд болдог. Мөн хүүхдүүдийнх нь сурч боловсрох, хөгжих эрх зөрчигддөг.

 

Хил хамгаалах ерөнхий газрын Шалган нэвтрүүлэх хэлтсийн ахлах офицер, дэд хурандаа О.Сувд-Эрдэнэ  “Миний хувьд 2001 онд Буянт-Ухаа боомтоос ажлын гараагаа эхэлж байлаа. Монгол Улсын хил дээр ажиллаж амьдрахад гэр бүлээ дагаад ирсэн хань ижилд нь ажлын байр  хомс байдаг. Үүнийгээ дагаад нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, амьдрах орчин хүнд болдог. Мөн хүүхдүүдийнх нь сурч боловсрох, хөгжих эрх зөрчигддөг. Хүүхэд хамгааллын үндэсний хөтөлбөр хэрэгжээд хоёр дахь жилдээ болж байна. Өнөөдрийн чуулганаар Хүүхэд хамгааллын хөтөлбөр дээр ажлын хэсэг гаргасанд баяртай байна" гэсэн юм.

 


 

Манай байгууллага бусад байгууллагыг бодвол эмэгтэй албан хаагчид харьцангуй олонтой. Цэрэг, армийн байгууллагын нүүр царай, өнгө төрх болсон дүрэмт хувцасны материалын чанарын асуудлыг бүхий л салбар хэлтсийн эмэгтэйчүүд маань хөндөж байгаа нь зөв зүйтэй асуудал.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цагдан хорих 461 дүгээр ангид ахлах нягтлан бодогч, дэд хурандаа Н.Отгончимэг “Энэ байгууллагад 1988 оноос тасралтгүй 21 дэх жилдээ ажиллаж байна. Цэргийн байгууллагад ажиллахад дүрэм журамдаа захирагдаж, үүрэг хариуцлага өндөртэйгөөр ажиллах шаардлагатай байдаг. Манай байгууллага бусад байгууллагыг бодвол эмэгтэй албан хаагчид харьцангуй олонтой. Цэрэг, армийн байгууллагын нүүр царай, өнгө төрх болсон дүрэмт хувцасны материалын чанарын асуудлыг бүхий л салбар хэлтсийн эмэгтэйчүүд маань хөндөж байгаа нь зөв зүйтэй асуудал" гэлээ. 
 

 

Цэргийн эмэгтэй алба хаагч нар харьцангуй цөөхөн хүүхэдтэй байдаг. Миний хувьд нэг хүүтэй. Өмнөд Судан улсад нэг жил үүрэг гүйцэтгэх болоход хүүдээ энэ бол ээжийнх нь сонгосон зам, дуртай мэргэжил, эх орондоо хийж буй гавьяатай үйлс учир ээжийгээ санахгүй, онц сураад байж байгаарай гэж захисан

 

Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн Шүдний их эмч ахлах дэслэгч Н.Соёлмаа /Өмнөд Судан улсад энхийг сахиулах үйлсэд тун удахгүй явах гэж буй 60 эмэгтэй албан хаагчийн нэг/ “Анагаахын их сургуулийг 2008 онд төгсөөд цэргийн байгууллагад энгийнээр хоёр жил ажилласан. Цэргийн хүүхнүүдийг харахаар цаанаа л жавхаатай, өнгөлөг, гоё харагдаад байсан. Тэгээд л цэргийн хүн болсон доо /инээв/. Өмнө нь би Өмнөд Судан улс руу 2013 онд яваад, есөн сарын хугацаанд эмчийн үүрэг гүйцэтгээд ирсэн. Эрэгтэйчүүдтэй мөр зэрэгцээд эх орондоо төдийгүй олон улсын тавцанд үүрэг гүйцэтгээд явна гэдэг маш том хариуцлага. Цэргийн эмэгтэй алба хаагч нар харьцангуй цөөхөн хүүхэдтэй байдаг. Миний хувьд нэг хүүтэй. Өмнөд Судан улсад нэг жил үүрэг гүйцэтгэх болоход хүүдээ энэ бол ээжийнх нь сонгосон зам, дуртай мэргэжил, эх орондоо хийж буй гавьяатай үйлс учир ээжийгээ санахгүй, онц сураад байж байгаарай гэж захисан” хэмээлээ. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.42.121) 2019 оны 09 сарын 26

эмэгтэй ЦАХ- ын тэтгэвэр тэтгэмжийн талаарх яригдсан болов уу. Эмэгтэй ЦАХ чид ид хүүхэд гаргах насан дээрээ тэтгэвэрт гарах болчих юм. Тийймээс сүүлийн 5 жил тасралтгүй гэдгийг нь ажиласан хугацааных нь 5 жилээр нь бодож болдогүй юм байхдаа. Миний хувьд 3 хүүхэд төрүүлсэн одоо 20 жил минь гүйцээд гарах болсон байна. Бага хүүхдээ гаргаад жил гаран болж байна. Сүүлийн 5 жилийн дундажаар тэтгэмжээ тогтоолгох нөхцөл боломж бүрдэхгүй болчихоод байгаа. Надтай адил эмэгтэйчүүд ихэнх нь байгаа байх. Иймээс үүнийг шийдвэрлүүлэх арга зам байгаа болов уу.

0  |  0
зочин(66.181.161.75) 2019 оны 09 сарын 24

Шүүхийн шийдвэр хөдөө ажилласны 5 жилийн нэмэгдлийг олгодог болмоор байна. Цэргийн байгууллагуудаас Шүүхийн шийдвэр л авахгүй байгаа шүү дээ

1  |  0
зочин(202.55.188.89) 2019 оны 09 сарын 23

хийх ажилгүй эмэгтэй зөндөө байнаа.

0  |  0
Zochin(66.181.189.112) 2024 оны 01 сарын 28

Hiliin tsereg saihan baguullag shu. Gehdee gants hoyeor neg muuhai ymnuud bna dotor n jisheene Uench gd ene nudnii shiltee huuhen bol ailiin amidral uimuulegch uuruu ger bulte tgsn henree hunii nuhuruu zalgaj msj bichij uduj zabaardg balair banzal huuhen bgan gaugui gesen zaluu bolgong uduj hatgaj ubdag huuhen dee

0  |  6
Zochin(66.181.161.122) 2019 оны 09 сарын 24

Alslagdmal angiin busguichuudiig hamruulaagui tuvin busin alvan haagchdig l hamruulsand setgel dutuu bn

1  |  0
b(66.181.168.8) 2019 оны 09 сарын 23

goyo yumoo

0  |  0
b(66.181.168.8) 2019 оны 09 сарын 23

goyo yumoo

0  |  0
Top