Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар хошууч генерал А.Ганбатыг өнгөрөгч гуравдугаар сарын 22-ны өдөр томилж байсан билээ. Тэгвэл ажлаа аваад зургаан сар болсон ЗХЖШ-ын дарга А.Ганбат эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрөгч баасан гарагт Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүллээ.
Тэрбээр "Миний бие удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Тиймээс ажлаа өгөхөөр өргөдлөө өгсөн. Төрийн ажлыг удаан гацааж болохгүй. Гэнэт шийдвэр гаргалаа. Зэвсэгт хүчний жанжин штаб болон нийт ажилчид, зэвсэгт дайчдаасаа уучлал хүсэж байна" гэв.
Тэгвэл тус газраас ЗХЖШ-ын даргын түр орлон гүйцэтгэгчийг удахгүй томилно гэж мэдэгдлээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар ЗХЖШ-ын дараагийн даргаар тус штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзоригийг томилж магадгүй аж.
Сэтгэгдэл ( 3 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319
Хүний эрхэнд зовохоор өөрийн эрхэнд жарга гэдэг яасан үнэн үг билээ дээ.
энэ генералийг ажиллах боломжгүй болгов уу, уг нь жинхэнэ цэргийн мэргэжлийн хүн юмсан. БЭсвэл бодлого байв уу