Өнөөдрөөс эхлэн ЗХЖШ-ыг удирдах Д.Ганзориг гэж хэн бэ?

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 04

УИХ-ын чуулганаар Д.Ганзоригийг Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргаар томилох асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 76.9 хувийн саналаар дэмжлээ.

Өнөөдрөөс эхлэн Зэвсэгт Хүчний Жанжин Штабыг ахлах болсон Д.Ганзоригийг танилцуулъя.

Д.Ганзориг нь 48 настай, 1980-1990 ЗХУ-ын 8 дугаар дунд сургууль, 1990-1995 онд ОХУ-ын Тамбов хотын Цэргийн дээд сургууль, 1999-2000 онд БНХАУ-ын Тусгай хүчний сургууль, 2001-2002 онд АНУ-ын Явган цэргийн офицерын дамжаа, 2007-2008 онд АНУ-ын Команд штабын коллеж, 2011-2012 онд АНУ-ын Армийн дайны коллежийг тус тус төгссөн.

  Тэрбээр 1995-1997 онд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн салааны захирагч, 1997-2002 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид албаны дарга, сургагч багш, 2002-2003 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих сургалтын төвийн орлогч дарга, 2003-2007 онд Зэвсэгт хүчний жанжин штабт мэргэжилтэн, 2008-2010 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга, 2010-2011 онд ҮАБЗ-ийн ажлын албанд референт, 2012-2014 онд Зэвсэгт хүчний жанжин штабт газрын орлогч дарга, 2014 оноос Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ebee(93.24.29.144) 2019 оны 10 сарын 06

damjaanii tsereguu

0  |  0
mongol(66.181.185.206) 2019 оны 10 сарын 06

Bolovsrol saitai yam bn turshlagiin huvid jaahan tiimhench zaluu hun hurdan surah biz dee amjilt husie

0  |  0
Zonch(202.9.45.107) 2019 оны 10 сарын 05

Erliiz gar baina

0  |  0
Zochin(202.9.45.107) 2019 оны 10 сарын 05

Taaruunhan. l. nohor. baina. daa. Oilgomjgui. harah. tsarainii. Hetsuu. nohor. baina. Soongo. Hooloit. tagjgar. Jenko. Amerikt. geheer. l. uhdeg. bolj. Orosuud. Soongo. gichii. chamaig. haash. ni. bol. haash. ni. shuu dee

0  |  0
J(203.91.117.8) 2019 оны 10 сарын 04

Yasan olon damjaand bogino hugatsaatai yavaa ve!!!!!!!!

0  |  0
P(203.91.117.8) 2019 оны 10 сарын 04

No no notoi bn

0  |  0
б(103.11.195.34) 2019 оны 10 сарын 04

Мундаг

0  |  0
Муу байна(37.173.210.75) 2019 оны 10 сарын 04

Маш муу Монгол хүн мөн юмуу. Хаана төрж өсөөд хаагуур сургууль төгсөөд хаана ажиллаж байгаа хүн бэ. Монголын төлөө цохилох зүрх хэрэгтэй . Үүний тулд Монгол гал тогоонд чанагдсан баймаарсан.

0  |  1
Зочин(122.201.19.99) 2019 оны 10 сарын 04

нэг цэрэг л байна гайхаад байх юмгүй

0  |  0
зөөрдөг(182.160.1.18) 2019 оны 10 сарын 05

Жанжин штабын даргад ийм ядмаг боловсрол, мэдлэгтэй хүн тавихдаа хүрчээ. Англи хэл халтархлаас илүү юм байгаа юмуу ? Салааны захирагчаас дээших, рот, батальон, хороо бригад, дивиз гэдэг захирагчийн нэг ч албан тушаалд ажиллаж байгаагүйгээс нь үзэхэд командлалын ажилд тэнцэхгүй гэж шуудхан хэлж болно. УИХ хурал дээр төрийн албанд шат дараалан дамжуулж ажиллуулахыг шууд эсэргүүцж байсан Учрал гишүүний саналын, хөндлөн хэвтсэний эхний үр дүн монголын жанжин штабын даргын энэхүү томилолтоор эхэллээ...

0  |  2
Top