Автомашинаар дайрч, хүний амь нас хохироосон хэрэг өнгөрөгч есдүгээр сарын 29-ний өдөр Төв аймагт гарчээ.
Хэргийг тодруулбал, Төв аймгийн Баян сум Цавчир багийн иргэн, 36 настай эрэгтэй У-г Дундговь аймгийн харьяат 53 настай, эрэгтэй Ж нь согтуурсан үедээ өөрийн эзэмшлийн автомашинаар санаатайгаар дайрч, амь насыг нь хохироосон байна.
Шалгалтын явцад сэжигтэн этгээд нь амь хохирогчтой хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдсаны улмаас ийнхүү хүний аминд хүрсэн нь тогтоогджээ. Хэргийг Төв аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
яадаг писданы мал өвгөн бэ