Интернэтээр мөнгө цуглуулаад ДАШТ-д ирсэн боксчин бүсгүй

2019 оны 10 сарын 01

ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үдэд эмэгтэйчүүдийн Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-13-нд болох гэж байна.

Багууд мэдүүлгээ өгч, хэдийн бэлтгэлдээ гараад байгаа бол Гондурас улсаас тун санамсаргүй зочин гэнэт хүрээд иржээ.

Гондурасын боксчин Мария Антунез дэлхийн аваргад оролцох зардлаа интернэтээр хандив цуглуулж босгосон бөгөөд тэмцээнд оролцох мэдүүлгээ ч өгөлгүй Бээжингийн онгоцоор хүрч ирсэн байна. Гондурасын боксын холбооноос зардал гаргаж өгөөгүй тул дасгалжуулагч ч байсангүй. Тэмцээнийг зохион байгуулагчидтай холбоо тогтоож амжаагүй учир ямар жинд тоглох нь ч тодорхойгүй.
 


Мария Антунез сэтгүүлчдэд “Би өнгөрсөн долоодугаар сараас хандив цуглуулж эхэлсэн. Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Гондурас улсаа төлөөлөх мөрөөдөл минь биелсэнд баяртай байна” гэж ярьсан байна.

Тэмцээнийг зохион байгуулагчид түүнийг “Бурятия” зочид буудалд байрлуулж, бүртгэснээр Мария ДАШТ-д оролцох эрхтэй боллоо. Харин дасгалжуулагч багшийг нь Монголоос олсон байна.

Манайд ажилладаг куба мэргэжилтэн тэмцээн үзэхээр Буриадад очсоныг гондурас бүсгүйтэй хамт ажиллуулахаар болжээ. Мөн бас нэгэн сонирхолтой зүйл болсон нь Бурунди улсаас ирсэн гурван тамирчин зуны богино цамцтай ирсэн тул Буриадын боксын холбооноос дулаан хувцсаар хангасан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(119.40.100.154) 2019 оны 10 сарын 02

xaxaxaxaxaxaxaxa

1  |  0
Top