Боксын эмэгтэйчүүдийн ДАШТ эхэлж, анхны медальтан тодорлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 03

Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод энэ сарын 3-13-нд явагдана. Тулаан эхлээгүй байгаа ч тэмцээний эхний медальтны нэр хэдийн тодорчээ. 81 кг-ын жинд долоон тамирчин оролцох бөгөөд Хятадын Янь Сяоли тэмцээнээ хагас шигшээгээс эхэлнэ. Энэ нь тэр доод тал нь хүрэл медаль хүртэнэ гэсэн үг юм.

Энэхүү тэмцээнд манай улсаас Г.Пүрэв-Очир, М.Буянжаргал дасгалжуулагчтай долоон тамирчин оролцож байна. Мөн ДАШТ-д Олон улсын боксын холбооны (Aiba) III одтой шүүгч Г.Бадрах ажиллана.

48 кг-д Б.Мөнгөнсаран - Мароккогийн Рабаб Чеддартай 07-нд

51 кг-д Л.Алтанцэцэг - Италийн Камилла Фаддатай 3-нд эхний тойрогт тоглоно.

54 кг-д Э.Мичидмаа – Энэтхэгийн Жамуна Боротой 4-нд тоглоно. Ялахад Алжирын тамирчинтай 9-нд тоглох хуваарьтай.

57 кг-д Т Болортуул – 2016 оны ДАШТ-ий хүрэл медальт Австралийн С.Николсонтой 3-нд тулалдана. Ялахад 5-нд Тайванийн Линтэй тоглох юм.

60 кг-д М.Намуун - Туркийн С.Калискантай 6-нд

69 кг-д Э.Эрдэнэтуяа – ОХУ-ын Саадат Далгатоватай 4-нд

75 кг-д Б.Мягмаржаргал - Энэтхэгийн Савеети 5-нд тус тус тулалдана.

ДАШТ-ий өмнө Азийн боксын холбооны хурал явагдаж, П.Мөнхбаяр ASBS холбооны комиссын гишүүн, Д.Батсүрэн Дасгалжуулагчдын комиссын гишүүн, Э.Энхбаяр Эмнэлгийн комиссын гишүүн, С.Батбаяр Эмэгтэйчүүдийн комиссын гишүүн, С.Баясгалан Шүүгчдийн комиссын гишүүнээр тус тус сонгогдсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top