Иман Хэлиф “баригдаж”, Томас Бахыг харх шиг зугтсан гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 26

 

Парисын олимпын наадмын боксын эмэгтэйчүүдийн 66 кг-ын жингийн алтан тавцан дээр Алжирын Иман Хэлиф гарч зогссон.

Хэдийгээр 2023 онд IBA /Олон Улсын Боксын Холбоо/-гаас хоёр ч шинжилгээ авахдаа Иман Хэлифийг XY хромосомтой буюу эр бэлгийн эстэйг тогтоож, эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцох эрхгүй тухай Олон Улсын Олимпын Хороонд мэдээлсэн ч Парист үнэмлэхийг нь үзээд л оруулсан гэдэг. Парисын олимпын наадамд оролцох тамирчдад хүйс тогтоох шинжилгээ хийгээгүй. Хэдэн сарын өмнө IBA-гийн хийсэн шинжилгээний дүнг ч тоогоогүй. Үүнд ОУОХ-ын тухайн үеийн ерөнхийлөгч Томас Бахыг буруутгаж буйгаа IBA-гийн ерөнхийлөгч Умар Кремлев ил цагаан мэдэгдлээ.

“Томас Бах ажлаа өгөөд, харх шиг зугтлаа. Уг нь хохирогч болсон бүх эмэгтэй тамирчны өмнө сөхрөн суугаад уучлалт гуйх ёстой. Мөн хохирсон эмэгтэй тамирчин бүрт нөхөн төлбөр өгөх ёстой. Ер нь Томас Бах бол шагналын тавцанд шударга тамирчдыг бус харин улс төрийг гаргадаг хүн. Тиймээс ч ОУОХ-той хамтран ажиллахаас олон ивээн тэтгэгч татгалзсан. Яагаад гэвэл спортын шударга өрсөлдөөний зарчмыг зөрчөөд байгаа юм” гэж Умар Кремлев мэдэгджээ.

Түүний хэлж буйгаар бол 2022 болон 2023 онд хэсэг бүлэг тамирчдаас хүйс тогтоох шинжилгээ авсан юм байна.

“Нэг юмуу хоёр тамирчинг сонгож шинжилсэн юм биш шүү. Хэсэг бүлэг тамирчдыг шинжилсэн. 2022 оны ДАШТ-ий үеэр хэд хэдэн улсын шигшээ багийн дасгалжуулагч хүйсийн асуудал гарч болзошгүй байгаа талаар саналаа хэлсэн юм. Ингээд бид тэмцээний үеэр сэжигтэй гэж үзсэн хэсэг бүлэг тамирчнаас шинжилгээ авсан. Үүнээс хоёр тамирчных жирийн бус гарсан. Бид анх удаагаа л ийм асуудалтай нүүр тулсан болохоор дахиад шинжилгээ хийж, эргэлзээгүй шийдвэр гаргая гэж шийдсэн юм.  

Ингээд 2023 оны ДАШТ-ий өмнө бид Иман Хэлифээс дахин цусны шинжилгээ авсан. Тэр шинжилгээг Энэтхэгийн Лал Патлабс доктор хийсэн. Хоёрдахь шинжилгээний хариу эхнийхтэй адил гарсан. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцох ёсгүй гэсэн шийдвэр гаргах ёстойг зааж өгсөн. Ингээд тэр тамирчныг тэмцээнд оролцуулалгүй хассан. Энэ талаар ОУОХ-нд ч мэдэгдсэн.

Хэлифээс гадна мөн Хятадын Тайванийн Лин Ю Тиний шинжилгээг ч мэдэгдсэн. Тэр хоёрт Спортын Арбитрын шүүхэд давж заалдах 21 хоногийн хугацаа өгсөн. Гэвч хэн нь ч давж заалдаагүй. Гэтэл хэдхэн сарын дараагаар Парисын олимпын наадмын рингэн дээр хоёулаа гараад ирсэн. Тэгээд хоёулаа алтан медаль” хэмээн Умар Кремлев өгүүлжээ.

Мөн тэрбээр эмэгтэйчүүдийн спортыг зөвхөн эмэгтэйчүүдийнх л байх ёстой гэсэн хатуу байр суурь баримталж буй АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын шийдвэр, нөлөөнд талархаж буйгаа илэрхийлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.191.206) 2025 оны 07 сарын 01

Шинжилгээ хийсэн, хийгээгүй харахаас эрэгтэй хүн л байна ш дээ ! Тэгээд ч шал сэжгийн царайтай юм.

1  |  0
ричи(202.9.46.201) 2025 оны 07 сарын 01

монголын гомо, трансжендэрүүд Оросыг муулаад энэ мэдэгдэл хийсэн Умар Кремлевийг худлаа ярьсан гэж шаагаад байсан. баасаа цувуулсан гомонууд.

3  |  0
боро(157.15.7.100) 2025 оны 07 сарын 01

Парисын олимп нээлтээсээ эхлээд л гомо лесбинүүдийн олимп болсоооооон. ЛГБТ БУЗАРУУД

5  |  0
Close menu