З.Энхболд шүүгчээс татгалзаж, Э.Бат-Үүлийг шүүх хурал хойшлов

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 10 сарын 01

Өнгөрсөн зургаадугаар сард Хотын дарга асан Э.Бат-Үүл "Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна" гэх нэртэй нийтлэл бичиж, олон нийтийн сүлжээнд байршуулсан юм. Харин тэрхүү нийтлэлийг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар гүтгэлэг хэмээн үзэж, хуулийн байгууллагад хандсан байдаг.  Харин Сүхбаатар дүүргийн цагдаагаас дээрх гомдлыг гүтгэлэг хэмээн үзсэн билээ. Өөрөөр хэлбэл, Хотын дарга асан Э.Бат-Үүлийг төрийн тэргүүнийг гүтгэсэн гэж үзэж, түүнийг Зөрчлийн хуулийн 6.21-т зааснаар дөрвөн сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргасан.

Тэгвэл Хотын дарга асан Э.Бат-Үүл дээрх шийдвэрийг үндэслэлгүй хэмээн үзэж, торгуулийг хүчингүй болгуулах өргөдлөө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаад байсан. Дээрх гомдлыг өчигдөр 14:00 цагт хэлэлцэх тов гараад байсан ч хариуцагчийн талаас буюу Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар шүүгчээс татгалзсан тул хурлыг хойшлуулж шийдвэрлэлээ.

Хариуцагч талаас шүүгчээс татгалзах үндэслэлээ “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн нь дээрх хэргийг хэрэг биш” гэж хэлсэн хэмээн тайлбарлажээ. Харин шүүгчийг ингэж хэлснийг баримтаар нотлоогүй бөгөөд эх сурвалжаа мөн тайлбарлаж чадаагүй байна. Харин хариуцагч нарын шүүгчээс татгалзсан дээрх үндэслэл нь хуульд нийцэхгүй тухай өмгөөлөгч нар тайлбарлаж байгаа ба энэ маргааныг дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч эцэслэн шийдвэрлэх юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bat-Uuliig demjine(124.126.1.227) 2019 оны 10 сарын 01

Mash zov! uz!! Eronhiilogch engiin irge 2 huuliin omno tegsh erhtei. alban tushaaliin davuu erhee edlehiig zavdah ni medeej, bas hulgaichiin arga meh gej biig Bat-Uul mini urichlan sain bodoj tootsolj baigaad uzeerei dee

0  |  0
должинэмээ(202.9.42.89) 2019 оны 10 сарын 01

би муу батүүлийгээ дэмжижи байноо. нийслэлэд хичнээээн их юм хийв. муу бэлтрэг, женко гэнүүү хүний хошногийг доллочг бэлтгэргэ энхболд эргүү мал даа тимий ээ . эмээ нь зээ дээ хэлжб ичүүлж банай ш эээ за ийм муу энхболд үхээсэй гэнэ ээ

1  |  0
Top