Хотын дарга асан Э.Бат-Үүл ШҮҮХ ДЭЭР ялагдлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 01 сарын 21

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр /2020.01.21/ хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох зөрчлийн хэргийг хянан хэлэлцлээ. 

Шүүх бүрэлдэхүүн Э.Бат-Үүлд оногдуулсан хоёр сая төгрөгийн торгуулийг үндэслэлтэй гэж үзжээ.  

Тодруулбал, Хотын дарга асан Э.Бат-Үүл нь өнгөрөгч оны долоодугаар сард өөрийн твиттер хаягаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдтой холбоотой зүйлс жиргэсэн байдаг.

Дээрх жиргээг З.Энхболд гүтгэлэг гэж үзэн хуулийн байгууллагад хандсан бөгөөд Э.Бат-Үүлийг бусдын нэр төр, ажил хэргийн алдар хүндэд халдаж, гутаан доромжилсон, худал мэдээллийг нийтэд тараасан буюу Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гүтгэх” зөрчил гаргасан гэж үзэн хоёр сая төгрөгөөр торгохоор болсон юм.

Улмаар хоёр шатны шүүхээс Э.Бат-Үүлд оногдуулсан цагдаагийн алба хаагчийн 0032707 дугаартай шийтгэлийн хуудсыг үндэслэлтэй гэж үзэн, ийн шийдвэрээ гаргалаа. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.2) 2020 оны 01 сарын 22

Энэ цахим ертөнц маань улс орны хэргийг шийдэхэд хүртэл чухал үүрэгтэй боллоо.Тиймээс энд хэрэггүй үндэслэлгүй доромжлол хэлэх тухайн асуудалтай холбогдогүй зүйл нийтлэх зэргийг журамлах нь зөв.Одоо хараал зүхэл дүүрэн л байх юм .Хүний хэлэх эрх ч гэдэг юмуу шууд явуулаад байх юм.Үүнийг болиулахыг бодоорой.

0  |  0
дэмжигч(202.179.25.103) 2020 оны 01 сарын 21

Бат үүлээ дэмжээд байхад ялагдаад байх юм ,новш юмаа,

0  |  0
Зочин(66.181.161.14) 2020 оны 01 сарын 22

Олон улсад Монголын ноолуурын бизнесийн нэр хүндийг унагасан Номинжингоос улсын уламжлалт мал аж ахуйн нэр хүндэд халдсан ноолууран бүтээгдэхүүн экспортод гаргадаг үндэсний компаниудад алдагдсан борлуулалт ашгийн хохирол учруулсан бодит хохиролыг төлүүлэх хэрэгтэй

1  |  0
zochin(73.51.245.247) 2020 оны 01 сарын 21

xarin ch bagaduuljn

1  |  0
чулуудай хамсаатан н(182.160.35.2) 2020 оны 01 сарын 22

одоо ардчилалд аюул учирлаа гэж хуцна. энэ өвгөн. ардчилал гэж юу ч юм батүүл гэж хэн ч юм ? хахахаа .

3  |  0
зочин(202.9.46.200) 2020 оны 01 сарын 22

2 саяаа төл чи

3  |  0
Top