Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах 28 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад орлоо.
240 хүүхдийн хүчин чадалтай, 10 бүлгийн 53 багш ажилтантай уг цэцэрлэгийн барилгыг 2018-2019 оны Улсын төсвийн 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Морин сувд" ХХК барьж гүйцэтгэсэн байна.
Тус цэцэрлэг дөрвөн бүлэгт 160 хүүхэд авч байсан бол шинэ байртай болсноор нийт таван бүлэг нь 24 цагаар, таван бүлэг нь өдрийн найман цагаар хичээлийн үйл ажиллагаа явуулах хүчин чадалтай болжээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НИТХ-ын төлөөлөгч, ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг, ХУД-ийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо болон бусад албаны хүмүүс, сургуулийн багш, ажилчид, эцэг, эхчүүд, сурагчид, гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцов гэж нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )