Чингэлтэй дүүргийн 33 дугаар цэцэрлэг шинэ байрны нээлтээ хийлээ

2019 оны 10 сарын 08

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 33 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, 240 хүүхдийн хүчин чадалтай 272 хүүхэдтэй шинэ цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо. 280 хүүхдийн хүчин чадалтай, 8 бүлгийн 34 багш, ажилтантай уг цэцэрлэгийн барилгыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавьж, 2.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр “Ус орчин” ХХК барьж гүйцэтгэсэн.

Хуучин барилга 150 хүүхдийн хүчин чадалтай 1963 онд баригдаж, Мэргэжлийн хяналтын байгууллагын цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсаны дагуу буулгаж шинээр барьсан юм. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны сургуулийн өмнөх насны хүүхдийн тоо 412 хүүхэд байна.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг, Нийслэлийн Боловсролын газрын Санхүү хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөр, ЧД-ийн Засаг даргын орлогч Г.Лхагвасүрэн, Т.Чимэдцогзол, ЧД-ийн ИТХ-ын ажлын албаны дарга Д.Алтаншагай, ЧД-ийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн ЧД-ийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Ж.Байгаль болон бусад албаны хүмүүс, цэцэрлэгийн багш, ажилчид, эцэг, эхчүүд, сурагчид, гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцов.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top