Тээврийн цагдаагийн албаны удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн өчигдөр /2019.10.09/ эхэлсэн бөгөөд өнөөдөр Корпорейт конвейшн центрийн хурлын зааланд үргэлжилж байна.
Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдын дунд уламжлал болгон зохион байгууллагддаг “Удирдах ажилтнуудын сургалт зөвлөгөөн” тэртээ 1982 оноос хойш өдгөө 37 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөнд албаны харьяа газар хэлтэс, төв, орон нутгийн цагдаагийн 60 удирдах албан тушаалтан оролцож байгаа бөгөөд зөвлөгөөн энэ сарын 11-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Сургалт зөвлөгөөний эхний өдөр удирдах ажилтнуудын дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээн, алба хаагчдын дунд “Шилдэг зохицуулагч” тэмцээн уралдаан зохион байгуулагдаж байна. “Шилдэг зохицуулагч-2019” тэмцээн тухайд, алба хаагчдын мэдлэг, ур чадвар, эрүүл мэнд, бие бялдрыг хөгжүүлэх, мэргэжлийн ур чадварыг шалгадаг “Шилдэг зохицуулагч” тэмцээн 1967 оноос хойш 52 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна.
“Шилдэг зохицуулагч” тэмцээнд Тээврийн цагдаагийн албаны харьяа газар, хэлтэс, тасаг, хэсгийн 36 нэгжийн 72 алба хаагч оролцож,
Удирдах ажилтны сургалт зөвлөгөөн өнөөдөр Корпорейт конвейшн центрийн хурлын зааланд үргэлжилж байгаа бөгөөд сургалтыг Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан нээж үг хэлсэн бол сургалт зөвлөгөөнд оролцогчдод Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Үүрэг ажлын чиглэл” өгч, Удирдлагын академийн Хүний нөөцийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, доктор М.Баянмөнх “Удирдах ажилтны манлайлал”, Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Сарантуяа “Зам тээврийн ослыг шалган шийдвэрлэхэд анхаарах асуудал”, Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Идэрцог “Алба хаагчийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх” сэдвээр сургалт зохион байгуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )